logo
НАТО-ийн

НАТО-ийн "аюултай" кибер дайсан бол Орос улс

2012/10/20
НАТО Орос, Хятад, Иран улсуудыг эвслийн орнуудын гол кибер дайснууд гэж тооцож байна. НАТО 11-р сарын 13-16-ны хооронд Кибер Коалишион цэргийн хээрийн сургууль хийх гэж байна. Энэ сургуулийн үеэр эвслийн орнуудад кибер дайралт хийх боломж болон түүнд өгөх хариу цохилтыг сургуулилах юм. ОХУ-ын БХЯ саяхан үйлчилгээний системийн хамгаалалт болон сетийн хамгаалалтын хэрэгсэл, вирусын эсрэг системээс зайлсхийх арга барилыг боловсруулах тендер зарласан байна. Ингэснээр ОУ ч болзошгүй кибер дайнд бас бэлтгэж байна. Ижил төрлийн боловсруулалтыг АНУ-д аль эртнээс хийж байгаа юм. Энэ улс кибер аюулгүй байдлын салбарын боловсруулалтад жил бүр хэдэн арван сая доллар зарцуулж байгаа юм. НАТО-гийн гишүүн 28 улс ойрын жилүүдэд энэ салбарт хэдэн тэрбум доллар зарцуулах болно. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш