logo
Наадмын бизнес

Наадмын бизнес

2011/07/12
Цэнгэлдэх хүрээлэн дэх хуушуур, ундааны дараа орох ашигтай бизнес нь хиймэл шивээс байлаа.  Гэхдээ тэрхүү шивээс нь эх орноо гэсэн сэтгэлтэй хүн авахаас өөр аргагүй зурагтай. Монгол Улсын газрын зураг, Монгол Улс хэмээн худам монголоор бичсэн шивээс. Мөн төрийн далбаа, бас соёмбо. Монгол бичгээр бичсэн Монгол Улс хэмээх шивээсийг /худалдаж байгаа хүмүүс нь шивээс гэж нэрлэж байгаа болохоос үнэндээ бол наалт/ хүзүүн дээрээ наавал үнэн донжтой. Харин бага хэмжээтэй газрын зураг, төрийн далбаа, эсвэл соёмбыг хацар, духан дээрээ наасан нь үнэхээр сүртэй харагдаж байлаа. Үнийн хувьд ч боломжийн. Уртаараа хоёр см орчим наалт 300 төгрөг. Түүнийг зарж байгаа охид нааж үйлчилнэ. Түүнээс арай том хэмжээтэй нь 500, тэгээд 1000, 1500 болж нэмэгдэх жишээтэй. 
Наадамчид өөртөө,  хүүхэддээ наалгачихсан их л додигор алхаж явааг харахад бас сайхан л санагдаж байлаа . Гадны жуулчид ч нүүр, гаран дээрээ наачихсан яваа харагдсан.
Шивээс буюу наалтын дараа орох овсгоотой бизнесийн нэг нь Төрийн есөн хөлт цагаан тугийг дуурайлган хийсэн хиймэл туг байлаа. Төрийн тугныхаа өмнө зургаа авахуулах боломж олдохгүй болохоор тэрхүү тугны эрэлт хэрэгцээ үнэхээр их байв. Тэрхүү тугны өмнө зургаа авахуулаад угаалгаж авахад 2000 төгрөг. Харин өөрийн зургийн аппаратаараа тугны өмнө авахуулбал 500 төгрөгийн үнэтэй байсан. 
 Б.Жаргал
www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш