Нэгэн цагт бидэнд ДОХ, хүний наймаа, хар тамхи хол юм шиг санагдаж, зөвхөн киноноос л үздэг байв. Эрт цагт гэж тодотговол зохино. Гэтэл одоо энэ бүхэн нэгэнт бидний дунд “ирчихсэн”, золиос хайн “тэнүүчлэх” болжээ.
Тэр дундаа хар тамхи хэрэглэх, элдэв зүйл үнэртэж мансуурах хүүхдүүд өдрөөс өдөрт олшроод байх шиг. Хүүхэд зочид буудалд газ үнэртэж байгаад дэлбэрч, түлэгдлээ, сургуулийнхаа хашаанд цавуу, газ үнэртэж байгаад цагдаа нарт баригдсан гэх мэдээлэл нэмэгдсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт энэ төрлийн хэрэг дахиад л гарлаа.
Нийслэлийн Баянгол дүүргийн XII хорооны нутаг, 17 дугаар байранд 14 настай А, 15 настай Т, 16 настай Т, М нар нийлэг ууттай нунтагласан өвс шиг зүйл татаж, мансуурч байгаад баригдсан хэрэг гарлаа. Энэхүү өвс нь НҮБ-ын мансууруулах бодисын жагсаалтын дөрөвдүгээрт бичигддэг олсны төрлийн ургамал болохыг цагдаагийн байгууллага тогтоосон байна.
Хэрэглэж байсан бодис нь багагүй хэмжээтэй байсан бөгөөд “Олсны төрлийн ургамал буюу каннабис” байх магадлалтай гэсэн шинжээчдийн урьдчилсан дүгнэлт гарсан. Хэргийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлсэн аж. Дөнгөж 14-15-хан настай хүүхдүүд мансууруулах төрлийн өвс хаанаас олж авав. Хэн тэдэнд өгөв гэдэг нь сонирхолтой. Тэгээд ч хар тамхины наймаа дэлхий дээр хамгийн их ашиг олдог бизнес болчихоод байгаа. Тийм байхад хүүхдүүдэд зүгээр хар тамхи өгөх хүн гэж байхгүй. Гэх мэтээр мөрдөн шалгах зүйл их байгаа байх.
Түүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай аймагт 14-хөн настай охин архинд хордож амиа алдсан хэрэг гарлаа. Гэрийнхээ ойролцоо жалганд нас барсан байсныг ээж нь олсон гэсэн. Ингээд болоогүй бас нэг хүү газ үнэрлэж байгаа амиа алдсан. Өөр хоёр хүүхэд газ үнэрлэж байгаад ухаан алдаж, амиа алдах дөхсөн хэрэг ч гарсан. Дэлгэрэнгүй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараагүй, нуух маягтай өнгөрсөн.
Хааяа нэг хүүхэд мансуурсан тухай мэдээ гардаг байсан бол одоо өдөр болгон гарах боллоо. 14 настай охин архи ууж байхад, насанд хүрээгүй хүүхдүүд газ үнэртэж байхад эцэг, эх нь юу хийж байсан байх вэ. Өнөөдөр Монголын нийгэмд насанд хүрээгүй хүүхдүүдэд юугаар ч хамаагүй үйлчлэхэд бэлэн газар олон болж. Хууль дүрэм тэдэнд хамаагүй мэт аашилж байна. Уг нь насанд хүрээгүй хүнд архи тамхи худалдах, зочид буудлаар үйлчлэх гээд олон зүйл хуулиар хориотой байдаг. Цаашлаад газнаас эхлээд мансуурах боломжтой бүхий л зүйлийг худалдахгүй байхгүй бол хүүхдүүд юу ч хийж, яаж ч осолдож мэдэх нь.
Сүүлийн гурван жилийн байдлаар насанд хүрээгүй хүүхэд ял шийтгүүлэх тохиолдол харьцангуй өсч байгаа бөгөөд 2009 онд 386, 2010 онд 451, 2011 онд 542 хүүхэд шүүхээс ял шийтгүүлжээ. Мөн энэ оны эхний хагас жилийн байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн улмаас ял шийтгүүлсэн насанд хүрээгүй хүүхдийн тоо 48-аар буюу 16.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь насанд хүрээгүй хүмүүс гэмт хэрэгт холбогдох тохиолдол харьцангуй их байгааг харуулж байгаа юм. Уг нь шүүхээс насанд хүрээгүй хүүхдүүдэд ял оноохдоо шийтгэн цээрлүүлэхийг урьтал болгох бус, харин тэдгээрийг хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд илүүтэй анхаардаг гэсэн.
Тухайлбал, энэ оны эхний хагас жилийн байдлаар насанд хүрээгүй 288 хүүхэд ял шийтгүүлсэн байна. Үүнээс 230 хүүхдэд хорих ял ногдуулж, 52 хүүхдэд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч үлдсэн зургаан хүүхдэд бусад төрлийн ял оноожээ. Хорих ял шийтгүүлсэн нийт хүүхдийн 209-ийнх нь ялыг хуульд зааснаар хойшлуулсан байна. Харин 21 хүүхдэд буюу 7.2 хувьд нь л хорих ялыг биечлэн эдлүүлсэн бөгөөд тэдгээр нь онц хүнд буюу хүнд гэмт хэрэг үйлдсэн, эсвэл давтан гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд аж. Ингээд бодохоор хүүхдүүдийн сонирхол хаашаа яваад байна вэ гэдэг эмзэглэл төрж байна.
Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж амь насаа алдана гэдэг дэндүү цөөхөн монголчуудын хувьд эмгэнэл. Бид 100 хол давсан сая хүнтэй улсуудад гардаг гэмт хэргийг дуурайж, хар тамхи хэрэглэж, хүнээ худалдаж, хүүхдүүдээ хорьж байна. Дунджаар нь аваад үзвэл манай улсад хүүхэд гэмт хэрэгт холбогдох байдал том орнуудын жилийн дундажтай ойролцоо очоод байгаа юм. Ерөөсөө цахим ертөнцийг хянаж, хүүхдүүдээ үзэх зүйлийг бага ч болов хязгаарлахгүй бол бидний ирээдүй хар тамхи, мансууруулах бодис сонирхон өсч, 14-15-хан настай охид биеэ үнэлж эхэллээ.
Энэ аюулын харанга биш юм бол бид өөр юунд анхаарлаа хандуулах ёстой юм. Эрхэм эцэг, эхчүүд минь, хүүхэддээ тавих анхаарлаа дээшлүүлээч. Таны хүүхэд яг одоо хаана, хэнтэй, юу хийж байгааг та баттай мэдэх үү. Хүүхдүүдийн сонирхол аюулын харанга дэлдэж эхэлсэн энэ цагт хаа хаанаа анхаарч байхгүй бол цаг цөвүүн болжээ.
Н.Пунцагболд