О.Баасанхүү сонгуулийн дараа Өвөрхангай аймагт ажилласан юм байна. Тэр үеэр түүний мэдэрсэн чиг хандлагаар бол “Яах аргагүй МАН-ын хоёр нь ялчихсан л юм байна даа...” хэмээн дүгнэсэн гэх. Сая Өвөрхангайн хоёр суудлаа луйвардуулахгүй гэсэн МАН-ынхны тэмцлийн үеэр улстөрчдийн сэтгэгдлийг сонсох үеэр ч О.Баасанхүү тэрхүү мэдрэмжээ ил цагаан хэлж байлаа. УИХ дахь бие даагчдын зөвлөл буюу С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар ч АН арай хэтэрхий туушиндаж байна... хэмээн илэрхийлээд байгаа юм. АН-ын дарга, ерөнхий сайд руу МАН-ынхан орж шаардлага хүргэтэл түүний нүд нь тогтохгүй, ээрч гацаад жигтэйхэн болов. Н.Алтанхуягийг өрөвдөж байна. Илтэд хууль бус хүчирхийлэл явуулаад буйгаа ойлгосон тэр хүний нүдний өмнөөс эгцэлж хараад ярьж чадахгүй болжээ.
С.Сарнай
С.Сарнай