logo
С.Дэмбэрэлийн захиас

С.Дэмбэрэлийн захиас

2012/10/22
УИХ-ын дэд дарга С.Баярцогт, УИХ дахь Ардын намын гишүүн Ё.Отгонбаярын хамт Олон улсын парламентын холбооны чуулганд оролцохоор эх орноосоо морджээ. Тэгвэл ангийн зарим нөхөр нь тэдэнд бусад улс орны парламентын гишүүдээс зөв­лөгөө аваад ирэхийг захижээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хамтдаа “Бусад орны парламент зөвшилцлөө яаж хийдгийг нь сайн асуугаарай” гэж захисан байна. Мөн Ардчилсан нам, Ардын намын хоёр гишүүнд амжилт хүсчээ. Ямартай ч УИХ дахь ИЗНН-ын гишүүд болон бие даагч гишүүд, “Шударга ёс” эвслийн гишүүд Ардчилсан нам, Ардын намынхныг маргаантай асуудлаараа зөвшилцөж, чуулганы үйл ажиллагааг гацаахгүй байгааг сануулж байгаагийн нэгэн жишээ энэ бололтой.

Т.Урангэрэл
Эх сурвалж: "Улс Төрийн Тойм" 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш