logo
Аnоnymous бүлэг Тайлер төслийг хэрэгжүүлнэ

Аnоnymous бүлэг Тайлер төслийг хэрэгжүүлнэ

2012/10/23
2012 оны 12-р сарын 21-нд Аnоnymous бүлэг янз бүрийн улс түүний дотор АНУ-ын засгийн газраас иргэдээсээ нуун далдлаж байгаа чухал мэдээллийг нийтлэх TYLER төслийг хэрэгжүүлж эхлэнэ. Хэтдээ мөн төсөл шуугиан дэгдээсэн WikiLeaks сайтыг орлож болзошгүй. Аnоnymous бүлгийн төлөөлөгч цахим шуудангаар «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагчад ярилцлага өгчээ.

Асуулт: TYLER  WikiLeaks-ээс юугаараа дээр болох вэ?

Хариулт: 1-рт TYLER бол Аnоnymous бүлгийн ба түүний холбоотнуудын зохиосон хэдэн төслийн нэг юм. Par-Anoia гэдэг гайхамгшигт төсөл бий. Өнгөрсэн онд бид Ардын чөлөөлөх фронтын тусламжтайгаар LocalLeaks, HackerLeaks cайтыг ажиллуулсан. Эдгээр сайт тус тус давуу талтай хийгээд мэдээллийг задлах хямд найдвартай арга барилыг олоход Аnоnymous бүлэгт туслана.TYLER суурин сервергүй учраас илчлэх хосгүй сайт болж байна. Түүнийг дайрах буюу хаах аргагүуй учир BitCoin буюу Р2Р сайттай төстэй юм.

Асуулт: Ямар учраас 2012 оны 12-р сарын 21-ний өдрийг сонгож авсан бэ? Мөн өдер Майя хуалинг эцэслэж, дэлхий сөнөх ёстой гэж зарим этгээд үзэж байна.

Хариулт: Майя хуанлийг тойрсон үг яриаг харгалзан санаатайгаар сонгож авсан. Энэ нь бид ийм таамаглал бүтнэ гэж үзэж байна гэсэн үг бишээ. Зар суртчилгааны зорилгоор л мөн өдрийг сонгож авсан.

Асуулт: WikiLeaks дампуурвал Жулиан Ассанж ба түүний өнөөгийн байдалд хэр нөлөөлөх вэ?

Хариулт: Энэ асуултад хариулахын тулд эхлээд WikiLeaks-ыг тодорхойлох хэрэгтэй. WikiLeaks бол байгууллагынхаа ашиг сонирхолын төлөө шийдвэр гаргаж байгаа олон гишүүнтэй баг гэх мэт үг яриа хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба дэлхий даяар тархсан. Энэ нь тийм биш. WikiLeaks бол нийтлэлийн бизнес мөн. Түүнийг зохион байгуулсан Жулиан Ассанж эзний хувьд дангаар удирдсан. Хэдхэн ажилтан ба Жулиан Ассанж WikiLeaks-ыг ажилуулж байсан юм.

Санаснаас бага хэмжээний хөрөнгө цуглуусан учир төслөө зогсоож хаана гэж Жулиан хэлсэн билээ. Чухам тэр үед Аnоnymous илчлэх материал нийтлэх өөрийн сайтыг байгуулахаар шийдвэрлсэн. WikiLeaks Жулианд маш хэрэгтэй байна. Тэр л төслийг хааж мэднэ. Миний бодоход санхүүгийн хүнд байдалд орсон учир Жулиан төслийг хааж зогсоохгүй. Асаанж үгүй болвол WikiLeaks ч үгүй болно гэж бодож байна.

Асуулт: Аnоnymous WikiLeaks-ын тухай нууц материал нийтлэх төлөвлөгөөтэй байна гэсэн мэдэгдэл тархсан. Эдгээр илчлэх материалын талаар тодорхой ярина уу?

Хариулт:WikiLeaks-аас ёс суртахууны хэм хэмжээг зөрчснийг харуулсан цэсийг нийтлэнэ гэж манай байгууллага мэдэгдлээ. Ямар нэг нууц материалыг нийтлэнэ гэж мэдэгдээгүй. Бидний нийтлэх мэдээлэл ил буюу WikiLeaks-ын дотроо хэрэглэх мэдээлэл юм. Түүний санхүүгийн тайлан бидэнд байгаа. Ил тод байхыг дэлхийгээс шаардсан байгууллага юуны түрүүнд өөрөө ил тод үйл ажиллагаатай байх ёстой.

Эх сурвалж: Оросын дуу хоолой
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш