Томчуудын тулааны золиос болсон хэмээн өөрийгөө тодорхойлдог "Гаал-ийн тодотголтой Баатар тэдний хэн нь хэн бэ гэдгийг олонд дэлгэхээр шийдсэн бололтой. Бүр нэр устай нь зарласан байна билээ. Уг нь, өнөө цагт залуу хүний мөс чанар гэж үгүй болсон хэмээн хөөрлөхдөг нас ахимаг аниа агаа нар маань харин аль эрт хүн чанараа гээсэн гэдгийг Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатар ганц сайн хэлжээ. Хэдийгээр түүнийг авлига авсан хэмээн буруутгаж байгаа хэдий ч эр хүн туг ч барьдаг, тугал ч хариулдаг болохоор энэ төрд байгаа томчууд эрх биш түүний үгийг тусгаж аваасай билээ дээ. Юм эргэнээ гэж үнэн үг ажгуу.
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”