logo
Японы засгийн газрын нэр хүнд унаж, хамгийн доод хэмжээнд хүрчээ

Японы засгийн газрын нэр хүнд унаж, хамгийн доод хэмжээнд хүрчээ

2012/10/23
Японы Ёсихико Нода тэргүүтэй засгийн газрын рейтинг 18 хувь хүртэл унав. Энэ нь түүний ерөнхий сайдын алба хашиж байгаа үеийн хамгийн доод үзүүлэлт юм. Өнөөдөр «Асахи» сонин санал асуулгын үр дүнг нийтлэв. Өнгөрсэн оны 9-р сард засгийн газрыг эмхлэн байгуулснаас хойш анх удаа рейтинг нь 20 хувь хүрэхгүй байна. Энэ нь засгийн газар хямралт байдалд орсны шинж тэмдэг хэмээн Японд үздэг. Ойрын хэдэн сард засгийн газар ба ерөнхий сайд огцроно гэж таамаглав.Нода сайд нарын бараг тэн хагасыг сольсон ч хүн амын дэмжлэг хүлээхгүй байна. Парламентыг тарааж, доод танхимын сонгууль зарлах төлөв байдлыг улам түгшүүртэй болгов. Мөн үйл явдал ойрын үед болно гэж энэ зун ерөнхий сайд сөрөг хүчинд амласан боловч өдөр хугацааг дурдаагүй. Сөрөг хүчин юуны түрүүнд Либерал-ардчилсан нам сонгууль энэ оныг дуустал явуулахыг шаардаж байна. Санал асуулгын үр дүнгээс харахад асуултад хариулагсадын 13 хувь нь Ардчилдсан нам, 36 хувь нь сөрөг Либерал-ардчилсан намыг дэмжих бодолтой байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш