logo
Бейрутэд дахин буудалцаан болов

Бейрутэд дахин буудалцаан болов

2012/10/23
Бейрутын баруун хороололд ахин буудалцсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ливаны нийслэлээс мэдээлэв. Сөрөг хүчний удирдагч Саади Харирийн талынхан болон түүнийг эсэргүүцэгчид буудалцаж байна гэж орон нутгийн Al-Jadeed телевизийн суваг тэмдэглэжээ. Хотын мөн хорооллын оршин суугчид энэ сувгаар тэмцэлдэн сөргөлдөж байгаа талуудад хандан шархадсан хүмүүсийг эндээс нүүлгэх боломж олгохыг уриалав. 10-р сарын 19-нд амь үрэгдсэн Ливаны цагдаагийн тагнуулын албаны удирдагч Висам аль-Хасаныг өчигдөр оршуулсан хийгээд оршуулгын ёслол сирийн дэглэм ба Ливаны ерөнхий сайд Нажиб Микатийг эсэргүүцэх олон нийтийн жагсаал болж хувирав. Жагсаалд идэвхтэй оролцогчид засгийн газрын тэргүүнийг огцоруулахыг шаардаж, цагдаа нарын бүслэлтийг сэтлэж, ерөнхий сайдын төв байрыг дайрав. Засгийн газраас генерал аль-Хасаны амь үрэгдсэн хэрэг явдлыг идэвхтэй мөрдөн байцаахгүй байна гэж тэд Микатийг зэмлэв. Засгийн газартай яриа хэлэлцээ хийхгүй гэж сөрөг хүчин мэдэгдлээ. Үүний хамт Харири жагсагчдын өмнө үг хэлж, эмх замбараагүй байдлыг эцэслүүлж, хотын гудамжуудаас гарч явахыг уриалжээ. Генерал аль-Хасан 10-р сарын 19-нд Бейрутийн төвд минажуулсан машин дэлбэрсний уршгаар амь үрэгджээ. Сирийн засгийн газраас түүнийг хөнөөх ажиллагааг зохион байгуулсан гэж сөрөг хүчин зэмлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш