Сүүлийн гурван долоо хоног шахам баасан гаригаас ням гаригийг хүртэл зарим нэг шатахуун түгээх станцуудад “Дизель түлш дууссан” гэсэн бичиг хадаастай байхыг зарим нэг хүмүүс анзаарсан байх. Тэгвэл энэ нь шатахуун түгээх станцдаа биш, угаасаа улсын хэмжээгээр дизель түлшний нөөц багассантай холбоотой гэнэ. Мөн үүний хажуугаар өвлийн улирал дөхөж байгаа тул манай улсын нөөцөөс илүү ОХУ өөрийн дотоодын өвлийн хэрэгцээний дизель түлшээ нөөцлөхийн тулд түр хугацаагаар манай улс руу нийлүүлэх түлшиндээ хязгаарлалт тавиад байгаа юм байна. Харин ОХУ дизель болон шатахууныхаа нийлүүлэлтийг хязгаарлаж байхад манай улсад яагаад шатахууны үнэ юу юугүй нэмэгдчихгүй байна вэ? Мэдээж эхний хүчин зүйл нь 100 мянган төгрөг байсан онцгой албан татварыг тэглэсэнтэй холбоотой. Нөгөө талаар, газар тариалангийн болон уул уурхайн идэвхитэй олборлолтын цаг дуусч байгаа учраас юу юугүй нөөцгүй болчихгүй аж.
ОХУ манай улсад нийлүүлдэг автобензинээ сарын хугацаанд 10 мянган тонноор, харин дизель түлшээ 30 мянган тонноор бууруулаад байгаа юм байна. ОХУ-ын “Роснефть” компанийн зүгээс энэ бүхэн түр хугацаагаар үргэлжлэх бөгөөд эхлээд өөрийн орны хэрэгцээний нөөцийг хангана, үүний дараа нийлүүлэлт хэвийн болно хэмээн тайлбар хийсэн байгаа юм байна. Тэгэхээр манай улсад нийлүүлэлт буурсан тооцооллоор сард 40-50 мянган тонн шатахуун орж ирж байгаа, энэ нь улсын хэмжээний 45 хоногийн хэрэгцээ гэсэн үг юм. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр автобензин 20, 92 бензин 16 хоногийн нөөцтэй байгаа бол харин дизель түлшний хувьд асуудал үүсч магадгүй байгаа гэнэ. Үүний хажуугаар дизель түлш зөөвөрлөх асуудал нь манай улсын хувьд шүдний өвчин болсон гэж хэлж болно. Зөгнөл биш гэж тооцсон ч ер нь ойрын хугацаанд шатахууны үнэ нэмэгдэж магадгүй гэсэн прогноз эдийн засагчдын дунд ч байсаар байна. Энэ бүхэн мэдээж хойд хөршөөс шалтгаалах нь тодорхой.
Албаныхнаас энэ асуудлаар тодруулбал ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа ч өөр улс, орнуудаас шатахуун импортлох гэхээр ОХУ-ынхаас хамаагүй өндөр үнэ санал болгодог учир хойд хөршөөс өөр сонголт байхгүй гэдэг хариултан дээрээ л бат бөх зогсдог юм. Ямартаа ч шатахууны үнэ нэмсэн, нэмээгүй үнийн өсөлт гээд ард түмний амьдралд ачаа нэрмээс болох зүйлүүд тэртээ тэргүй хангалттай олон. Хамгийн гол нь газрын тосны нөөцөөрөө дэлхийд дээгүүрт бичигдэж байгаа хэрнээ нефтийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрээ одоо хүртэл барихгүй, ашиглалтад оруулахгүй, газрын тосны нөөцөө бүтээгдэхүүн хуваах гэрээгээр урд хөрш рүү үнэгүй өгч газар нутгаа сүйдлүүлж байгаа энэ байдал харамсал төрүүлмээр. Хэрвээ энэ бүхнийг дотоодын хэрэгцээнд гэрээний дагуу ашиглавал заавал ямар нэгэн улсаас шатахууны хараат байдалд орохгүй боломж асар их байгаа юм. Хойд хөршид шатахууны асуудал үүсвэл манайд шууд, тэр дундаа эдийн засгаас эхлээд иргэдийн халаасанд байгаа задгай мөнгөнд хүртэл нөлөөлөл үзүүлдэг энэ байдлаас ангижрахыг л хүн бүхэн хүсч байгаа нь лавтай.
Эх сурвалж www.wikimon.mn