logo
Газар хөдлөлт гэж юу вэ?

Газар хөдлөлт гэж юу вэ?

2012/10/23
Дэлхийн царцдас мандалд хуримтлагдсан хүчдэл огцом чөлөөлөгдөн уян харимхай долгион болон тархах үзэгдлийг газар хөдлөлт гэнэ.  Үүнийг энгийн үгээр хэлбэл таны алхаж буй газар нь дэлхийн гадаргууд үүссэн хүчдэлийн нөлөөгөөр долгисон хөдлөх үзэгдэлийг хэлнэ. Энэхүү хүчдэлийг үүссгэгч хүч нь янз бүр байдаг  хэдий ч дэлхийн өөрийнх нь үүсгэж буй тектоник хөдөлгөөний улмаас үүсэх газар хөдлөлтийг бусадтай нь зүйрлүүлэх аргагүй билээ. Иймээс ч судлаачид нь газар хөдлөлт гэдэг ойлголтыг доорхи байдлаар  томъёолдог.
Дэлхийн тектоник хөдөлгөөний улмаас царцдас мандалд хуримтлагдсан хүчдэл огцом чөлөөлөгдөхөд уян
харимхайн долгион тархах үзэгдлийг газар хөдлөлт гэнэ.
       Дэлхийн тектоник хөдөлгөөний улмаас үүсэх газар хөдлөлтийн хүчийг тэсрэх бодисны хэмжээтэй (ТНТ) харьцуулсан байдлыг доорхи хүснэгтээс харж болно. Энэхүү харьцааг, ялгаруулж буй энергийн хэмжээгээр нь илэрхийлбэл:
Магнитуд нь 8.6 хүчтэй газар хөдлөлтөөс ялгарах энергийн хэмжээ дэлхийн II дайны үед Япон улсын Хирошима хотод хаясан атомын бөмбөг дэлбэрэхэд ялгарсан энергээс даруй 10000 дахин их байх бөлгөө.

       Газар                                    Тэсрэх бодисны хэмжээ
хөдлөлтийн хүч   
         1.0                                                             6
         2.0                                                             6.5кг
         3.0                                                             198 кг
         4.0                                                             6 тонн
         5.0                                                             199 тонн
         6.0                                                             6270тонн
         7.0                                                             199000 тонн
         8.0                                                             6270000 тонн
         8.5                                                             31 550 000 тонн
         9.0                                                             199 999 000 тонн

      Нөгөө талаар газар хөдлөлтийг газрын гадаргууд олон зуун км урт  хагарал үүсч, гол мөрөн гольдирлоо өөрчлөх, уул нурууд дүр төрөхөө өөрчлөх,   хот суурины барилга байгууламж нуран, хүний амь нас олноор сүйрэх байгалийн гамшигт үзэгдлийг хэлнэ гэж ч томъёолж болох юм. 

Газар хөдлөлтийн эх үүсвэрүүд.

Газар хөдлөлтийг гарал үүслийн хувьд тектоникийн, галт уулын, нуралтын ба тэсэлгээний гэж ангилан хуваан үздэг.
Тектоник газар хөдлөлтүүд нь ихэнх тохиолдолд хэдэн арван болон хэдэн мянган жилийн өмнө газар хөдлөлтийн улмаас үүссэн газрын хагарлуудындагуу болдог байна.    
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш