logo
Австралийн хуульчийг Монгол Улсаас гарахыг нь хоригложээ

Австралийн хуульчийг Монгол Улсаас гарахыг нь хоригложээ

2012/10/24

Австралийн хуульч 32 настай Сара Армстронгийг Монголын Авлигатай тэмцэх газраас их хэмжээний авлигын хэрэг болоод мөнгө угаасан хэргээр шалгаж байгаа тухай Австралийн томоохон цахим хуудсуудаар мэдээлжээ.

Тус авлигын хэрэгт Монголын ахмад дээд эрх баригчид ч оролцсон байж магадгүй хэмээн Австралийн Яахоо хуудаснаа мэдээлсэн байна.

Сара Армстрон нь "Саусгоби Ресурзес" компаний ахлах хуулийн зөвлөхөөр ажилладаг нэгэн байсан бөгөөд түүнийг өнгөрсөн баасан гарагт Авлигатай тэмцэх газраас суллах шийдвэр гаргаснаар Сара Армстрон нь Хонг Конг руу нисэх гэж байсан ч тодорхойгүй шалтгаанаар түүнийг Монгол Улсаас гарахыг нь хоригложээ.

Дээрх асуудлын талаар Австралийн Яахоо цахим хуудсанд мэдээлснээр "Саусгоби Ресурзес" компаний удирдлагууд болон Австралийн элчин сайдын яамны ажилчид түүний аюулгүй байдалд ихээхэн санаа зовж байгаа бөгөөд Австралийн элчин сайдын яамнаас түүнийг суллуулахаар ажиллаж эхэлсэн хэмээн мэдээлжээ.

Харин Австралийн хамгийн том муж улс болох Баруун Австралийн эрх баригчид хуульч Сара Армстроныг 24 цагийн хамгаалалтад байгааг мэдэж байгаа төдийгүй түүнийг шалгаж байгаа гэх татвар болон авлигын хэрэг ямар ч үндэслэлгүй гэдгийг Армстрон өөрөө ч мэдэж байгаа хэмээн албан бус эх сурвалжаас мэдээлжээ.

Дээрх мэдээллийг Австралийн томоохон цахим хуудсуудаар мэдээлснээс орчуулан хүргэж байгаа билээ. Түүнчлэн Баруун Австралийн эрх баригчдын үзэж буйгаар түүнийг ийнхүү баривчилж байгаа нь Монголын эрх баригчдын авлигын эсрэг хийсэн үйлдлийнх нь хариу хэмээн тайлбарлаж байна.

Хуульч Сара Армстроны хувьд "Саусгоби Ресурзес"-д хоёр жил хагасын өмнөөс ажиллаж эхэлсэн байна. Энэ хугацаанд тэрбээр Хонг Конгод амьдардаг байжээ. Харин түүнийг баривчлах болсон шалтгааныг Австралийн цахим хуудсуудад доорх байдлаар тайлбарласан байна.  

Сара Армстрон нь Сингапурын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар Монголын Засгийн газрыг олон улсын шүүхэд өгөх талаар Саусгоби компаний охин компанид сануулах хуудас явуулжээ. Энэ явдлаас хойш гурван сарын дараа түүнийг баривчлах шийдвэр гаргасан байна. Тэрбээр Монголын тал Саусгоби сэндс компаниас хэдэн зуун сая ам.доллараар үнэлэгдэхээр хэмжээний нүүрсийг хураах гэж байсныг баталжээ.

Түүнчлэн Сара Армстрон нь Монголын эрх баригчдыг авлигын хэрэгт буруутгаад байна. Одоогоор түүний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс түүний талаар ямар нэг мэдээлэл хийх боломжгүй хэмээн Монголын ГХЯ-ны төлөөлөгчийн газраас мэдэгдсэн байна. Дээрх хэрэг явдалтай холбоотойгоор Саусгоби сэндсийг эзэмшигч гэх АНУ-ын иргэн Жастин Каплаг ч мөн Монгол улсаас гарахыг нь хориглоод байгаа юм байна.

М.Мега /www.ipost.mn/

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш