Ерөнхий сайд өчигдөр Багануурын нүүрсний уурхайд ажиллалаа. Энэ үеэр хоёр асуудлыг шийдсэн юм. Улаанбаатарынхны хэрэгцээг хангадаг тус уурхайгаас ченжүүд нэг тонн нүүрсийг 27.5 мянган төгрөгөөр авч, иргэдэд хүргэхдээ 210 мянган хүргэж үнэ хөөрөгдөж байсныг эцэслэнэ гэдгээ гүйцэтгэх засаглалын тэргүүн хэллээ.
Иргэдэд хямд үнээр нүүрс нийлүүлэх ажлыг сар гаруйн хугацаанд судалсаны эцэст дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд иргэд 14 хоногийн дараа гэхэд 40 кг-аар савласан нүүрсийг 700- 800 төгрөгөөр худалдан авах боломжтой болно.
Өөр нэг асуудал нь төрийн өмчит Багануурын уурхайг тойруулан хувийн компаниудад олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болгосноор олон жил ярьсан маргаанд цэг тавилаа.
Ч.Зотол