logo
Австри эр “дуунаас хурдан” чөлөөт уналт хийж дээд амжилт тогтоолоо

Австри эр “дуунаас хурдан” чөлөөт уналт хийж дээд амжилт тогтоолоо

2012/10/24
Австрийн Дэйр Дэвил буюу амь эрсдсэн сонин этгээлд зүйл хийх дуртай Феликс Гомгартнер дэлхийн гадаргуугаас дээш 39 мянган метрийн өндрөөс чөлөөт уналт хийлээ. Феликс агаарын бөмблөгөөр дэлхийн агаар мандлаас гарч бөмблөгөнөөс бэхэлсэн бүхээгнээс үсэрсэн байна. Түүний эрчээрээ доош унах хурд 700 миль буюу 1126 км/цагийн хурдтай байсан нь дууны хурднаас илүү гарч дээд амжилт тогтоожээ. Түүний өмнө 1960 онд АНУ-ын агаарын хүчний нисгэгч, хурандаа Жозеф Уильям Киттингер дэлхийн мандлаас 31 км-ийн өндрөөс үсэрч хамгийн өндрөөс, хамгийн хурдан чөлөөт уналт хийсэн рекордыг эзэмшиж байсан юм. Киттингер тухайн үед 1 цаг гаруй хугацаа зарцуулж байж шүхрээ дэлгэж байжээ. Харин Феликсийн хувьд өндрөөс унахад ердөө л 10 хүрэхгүй минут зарцуулж, сүүлийн хэдэн минутанд шүхрээ дэлгэсэн байна. Тэгэхээр техник технологи хэр хөгжсөн нь харагдаж байна. Киттингер одоо Феликсийн багт багтаж, өндрөөс чөлөөт уналт хийх туршлагаасаа түүнтэй хуваалцаж, зааж сургаж байна. Тэрээр амжилттай газардсаныхаа дараа чөлөөт уналтынхаа талаар мэдээлэл хийж, тэрээр дээд амжилт тогтоох, шинжлэх ухаанд дэвшилд гаргах гэхээсээ илүүтэйгээр амьд эсэн мэнд эх дэлхийдээ ирэх юмсан гэж бодож байснаа хэлсэн байна. Тэрээр 3 дахь удаагаа өндрөөс үсэрч өөрийнхээ дээд амжилтыг эвдэж байгаа нь энэ юм байна. Урд нь 2005 онд өндөр барилга дээр чөлөөт уналт хийж, олныг гайхшруулж байсан юм. Уг нь тэрээр дельта байрлал буюу толгойгоо доош харуулж уналт хийх ёстой байсан ч агаарын урсгал тооцоолж байснаас хүчтэй байсан учир толгой нь хэд хэдэн удаа дээш доош харан эргэлджээ. Гэсэн ч 2500 орчим чөлөөт уналт хийсэн туршлагатай нисгэгч амжилттай газардаж чадсан байна. Өндөрт хүчилтөрөгчийн хэмжээ бага байсан тул тэрээр баган дотроосоо хүчилтөрөгч хэрэглэхээс өөр аргагүй байсан. Тэрээр агаарын бөмблөгт зүүсэн бүхээгэн дотроо тусгайлан бэлдсэн хүчилтөрөгчийн хэрэгсэл ашигласан. Доош унахдаа нислэгийн хувцсанд байрлууласан хүчилтөрөгчийн уутнаас амьсгалж байжээ. Хүн төрөлхтөн сансрын пуужингаар дэлхийн дээвэрт хүрч, тэндээсээ бүхээгээр дэлхийд газарддаг байсан бол одоо сансрын хөлөггүйгээр эх дэлхийдээ газардах эхлэл тавигдаж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш