logo
Евробүсийн орнуудын эдийн засаг дээрдэж байна

Евробүсийн орнуудын эдийн засаг дээрдэж байна

2012/10/24
2000 оны эхээр нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болж сүр дуулиантайгаар баяраа тэмдэглэж, Евробүсийн цаашдын ирээдүй бүрхэг хэвээр байна. Өнгөрсөн 6 сард Европын орнуудын удирдагчид уулзаж Испани Грек улсуудаас гадна Кипр улсад нэмж татаас өгөх шийдвэр гаргасан. Европын зөвлөлийн ерөнхийлөгч Жозе Мануэл Барросо зээл тусламж авсан орнууд бүсээ чангалах байдлаар эдийн засгийн хямралаас гарна гэж мэдэгдсэн. Европын төв банк Испани, Итали зэрэг орнуудын бондыг худалдаж авах замаар эдийн засгийн тусламж үзүүлж байгаа. Мадридаас авахуулаад Афин, Ром, бүр Парист Евробүсийн бүсээ чангалах болон улс орнуудад дахин татаас өгч байгаа шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал цуглаан болсон. Гэхдээ 3 сарын дараа байдал дээрдээд байна. Европын зөвлөлийн ерөнхийлөгч Херман Ван Ромпуигийн мэдэгдсэнээр Европын орнуудын эсийн засаг дээрдэж байна. Гэхдээ энэ бол улс төрийн өнцгөөс харахад юм. Эдийн засагчдын үзэж байгаар сүүлийн 3 сард Евробүсийн орнуудын эдийн засгийн өсөлт мэдэгдэхүйц дээшилж, мөнгөний ханш тогтворжжээ. Гэхдээ эдийн засаг бүрэн дээрдсэн гэсэн үг биш. Дараа дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. 1-рт Грек болон Испани. Грекийн хувьд эдийн засгийн хатуу бодлого явуулж байгаа. Испани улс эдийн засаг хүнд байгаа нэмж татаас авахгүй гэж гүрийсээр байгаа.  Дараа нь банкы зөвлөл. Герман хугацаа бус чанар хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Харин Франц улс цаг бага байна гэсэн байр суурьтай байгаа. Хамгийн сүүлд Евробүсийн төсөв яригдах ёстой. Европын зөвлөлийн ерөнхийлөгч Жозе Мануэл Барросо эдийн засаг хүнд байсан ч Евробүсээс нэг ч улсыг гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа. Европын Холбоог авч явагч гол улсууд болох Герман болон Франц улсуудын тэргүүнүүдийн байр суурь эсрэг байгаа. Меркел эдийн засгийн хямралаас гаргах төлөвлөгөөг яаруулахгүй байхгаа бол Олланд яааравчилж байгаа юм.  
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш