logo
Казакстаны эрх баригчид хөдөө аж ахуйн салбарыг дэмжиж байна

Казакстаны эрх баригчид хөдөө аж ахуйн салбарыг дэмжиж байна

2012/10/24
Дэлхийд эдийн засгийн хямрал нүүрлэж, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч байгаа. Саяхан энэ сарын 16-нд дэлхий нийтээрээ хүнсний өдөр тэмдэглэж, хүнсний хямрал асуй гэж дэлхийн эдийн засагчид анхааруулаад байгаа. Тэгвэл Казакстанчууд эртнээс хүнсний хямралын эсрэг арга хэмжээ аваад эхэлсэн байна. Тэд фермерүүдээ эртнээс дэмжээд эхэлсэн. Бизнесмэн Максут Бакитбаев үхрийн фермийн аж ахуй эрхлээд удаж байна. Тэрээр Фермээ ажиллуулах болон, техник технологийн шинэчлэлт хийх хөрөнгө оруулалт олох асуудалтай тулгараад байсан юм байна. Гэтэл засгийн газар түүнд бага хүүтэй хөнгөлөлттэй зээл санал болгосноор шинэ ферм байгуулах ажилдаа шамдан оржээ. Социализмын үед Казакстан нь ЗХУ-ын хамгийн  том үхрийн мах нийлүүлэгч бүс нутаг байсан. Харин 1991 онд ЗХУ задарч Казакстан тусгаар тогтносны дараагаар үхрийн фермүүд дампуурч үйл ажиллагаа нь зогсчээ. Үхрийн аж ахуй эрхлэхэд зориулалтын махны чиглэлийн үүлдрийн үхэр болон тэднийг адгуулах ажиллах хүч хэрэгтэй байдаг. Максут Бакитбаев Австрали, Канад болон АНУ-аас махны чиглэлийн үүлдрийн үхэр оруулж иржээ. Одоогоор түний үхэрний тоо толгой 2 мянгад хүрээд байна. Бакитбаев мөн гадаадын мэргэжилтэн  урьж авчирч ажиллуулж байна. Жэкоб Шуберт Америкийн Небраскагаас ирсэн фермер. Тэрээр Казакстанд барууны үхрийн аж ахуйн технологийг нэвтрүүлэхэд тусалж байна. Гэхдээ л хүндрэл бэрхшээл их байгаа. Түүнийхээр бол Казакстаны үхрийн аж ахуйн хөгжил АНУ-ын 1920-30 оны хөгжилтэй ойролцоо байгаа юм байна. Түүний ярьж байгаагаар гаднаас орчин үеийн технологи оруулж ирэх шаардлагатай байгаа. АНУ-ын өнөөдрийн хөгжилд хүрэх гэж 100 жил зарцуулсан. Харин  Бакитбаев 15-20 жилд орчин үеийн технологитой болж чадна гэж тооцож байна. Гэхдээ Казакстанчууд хүйтний улиралд дасан зохицсон үүлдрийн үхэр оруулж ирэх шаардлагатай. Учир нь Казаксаны өвөл АНУ-ын хэд дахин хүйтэн болдог. Казаксан улс хөдөө аж ахуйн орон. Үр тариа экспортоороо дэлхийд 6-рт ордог. Казакстаны эрг баригчид зөвхөн хөдөө аж ахуйг хөгжүүлэх бус. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Казакстаны хөдөө аж ахуйн дэд сайд Муслим Умиряевын ярьж байгаагаар хүнсний аюулгүй байдал хангасан, эрүүл дэлхийн эрүүл ахуйн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч ажиллаж байгаа юм байна. Максут Бакитбаев бол Казакснатндаа үхрийн аж ахулг сэргээсэн анхдагч. Засгийн газрын дэмжлэгтэйгээр Казакстаны үхрийн аж ахуй сэргэх хандлагатай байна. Казакстаны хувьд хөдөө аж ахуйн орон. Үхрийн аж ахуйгөө хөгжүүлж чадвал шинэ салбарын эдийн засаг хөгжих магадлалтай байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш