Колумбын иргэн СараМоралесодоо 20-иодхон настай. Гэхдээ түүний хувьд аль хэдий нь амьдын там гэж юу байдгийг бие сэтгэлээрээ мэдэрчээ. Тэрээр 11 настай байхдаа Колумбын ФАРК буюу Марксист Ленинист үзэлтэй имперлизмын эсрэг тэмцэгчид гэж өөрсдийгөө үздэг Колумбын хувьсгалт армид барьцаалагдаж, хоригдож, хүчирхийлүүлж, тэдний барьцаанд 11 жил амьдарчээ. Колумбын армийн 2006 онд бичсэн бичлэгээс болон судалгаанаас үзэхэд хүүхэд цэргийн тоо нэмэгдсээр байгаа юм байна. Ялангуяа эмэгтэй хүүхдүүдийн тоо. Хуульч, хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэгч Наталия Спринглерийн үзэж байгаагаар сүүлийн 4 жилд 18 мянга орчим хүүхэд Колумбын хувьсгалт армид элсчээ. Хүүхдүүийн ихэнх нь хулгайлагдсан барьцаалагдаж хүчээр армид элссэн. Үлдсэн нь орон гэр, хоол ундаар хангагдахын тулд амьдрахын эрхээр армид элсчээ. Түүнийхээр бол колумбийн хүүхэд цэргүүдэд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй болоод байгаа юм байна. “Чонон дундах хурганууд” нэртэй хүүхдэийн эрхийн төлөө ажилладаг байгууллагын гаргасан судалгаанаас үзэхэд хүчээр армид элссэн хүүхдүүдийн 69 хувь нь 14 наснаас доош насны хүүхэд. Хамгийн бага нь 8 настай. Буу үүрээд явах хэмжээнийх. 98 хувь нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн эсвэл зэрлэг балмад явдлыг нүдээрээ үзсэн, гэрч болсон хүүхдүүд. Хүүхэд цэргүүд зэвсэг зөөх, газрын мина суурилуулах гээд цэргүүдийн хийдэг бүхий л ажлыг хийдэг. Наталия Спринглерийн ярьж байгаагаар барьцаалагдсан хүүхдүүдийн ихэнх нь эрэгтэй хүүхэд. Гэхдээ сүүлийн хэдэн жилд эмэгтэй хүүхдийн тоо эрс нэмэгдэж нийт барьцаалагсдын 43 хувьд хүрсэн. Барьцаалагдсан эмэгтэй хүүхдүүд цэргүүдийн бэлгийн дур сонирхлыг хангах үүрэгтэй. Энэ нь бараг үүрэг болсон. Колумбын засгийн газар судалгааг дахин хийх хэрэгтэй. 18 мянган хүүхэд гэдэг бол ахадсан тоо гэж үзэж байна. Гэхдээ цэрэгт элсэгч хүүхдүүдийн ихэнх нь боловсролгүй, нутгийн уугуул хүүхдүүд байдаг. Тэдний ядуу тарчиг амьдрал ийм байдалд хүргэж байгаа гэж Наталия Спринглер үзэж байна. ФАРК бүлгээс зугтаж оргож чадсан СараМоралесын ярьж байгаагаар түүнтэй хамт 300 хүүхэд байсан боловч 5 нь амьд үлдэж чаджээ. Тэдний ихэнх нь өвчин зовлон, минад өртөх, өөрийнхөө даргад буудуулах зэргээр амиа алджээ. ФАРК буюу Марксист Ленинист үзэлтэй имперлизмын эсрэг тэмцэгчид гэж өөрсдийгөө үздэг Колумбын хувьсгалт арми нь 1964 онд үүсгэн байгуулагдсан. Үндэстэн дамнасан олон улсын байгууллагуудыг шинэ төрлийн империалисууд гэж үздэг. Хар тамхины наймаа болон хүн хулгайлж армийнхаа эгнээг өргөтгөдөг. Колумбын засгийн газрын хувьд ФАРК нь шүдний өвчин юм. Гэхдээ сөргөлдөгч талууд хэн хэндээ буулт хийж, энхийн хэлэлцээр хийхээр чармайж байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn