Ta мөнгөө төлөөд хэн нэгэн танихгүй хүний хажууд дуг хийхүү? Гэр бүлийн хүмүүс бол болох л юм. Токио бол нягтшил ихтэй дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнт бужигнасан завгүй хот. Токиочууд маш ажилсаг завгүй. Хэнч ямар ч санаа сэдэж, ямар ч бизнес эрхэлж болно. Соинеяа компанийг үндэслэгч Масаши Кода мөнгөө төлөөд хэдхэн минут түр дугхийгээд амраад гардаг, эсвэл хэн нэгний хажууд хэвтэж байгаад гардаг үйлчилгээний газрыг байгуулжээ. Хүмүүс зөвхөн танилцах, тэврэлдэж хэвтэх эсвэл ярьж хэвтэх гэж л үйлчлүүлдэг. Өөр зүйл байхгүй. Биеэ үнэлдэг газар гэж ойлгож болохгүй шүү. Учир нь бүх өрөө хөшигтэй. Юу болж байгаа нь харагдана. Тэгээд ч Токиод биеэ үнэлэх хориотой байдаг. Цагдаа нар маш сайн хууль сахиулдаг. Үйлчилгээний газарт охидууд ажилладаг. 21 настай Лүхей Хироки байнгын үйлчлүүлэгч, найз охингүй. Тэрээр өдөрт нэг удаа ирж хэвтэж амарч, үйлчлэгч охинтой ярилцаж байгаад явдаг. Нэг удаа үйлчлүүлэхэд 40 доллар төлнө. 19 настай Хинай оюутан. Энд хичээлийнхээ хажуугаар хагас цагаар ажиллана. Түүний ярьж байгаагаар залуучууд ачаалалтай завгүй ажилласныхаа дараа ирж амардаг. Хинайтай танилцаж аль хэдий нь найз нөхөд болсон. Пүрэв гаригийн орой гэхэд өрөөнүүд дүүрсэн байна. Үйлчилгээний газрын талбай том биш. Ердөө 121 шоометр. Мөн нэмэлт үйлчилгээтэй. Гэхдээ биеэ үнэлэх биш шүү. 1000 йен буюу 13 доллар төлөөд үйлчлэгч охины өвөр дээр толгойгоо амрааж болно. Дахин 13 доллар төлөөд охиныг нэг удаа тэвэрч болно. Голдуу өөртөө итгэлгүй даруу залуус үйлчлүүлдэг бололтой. Үйлчилгээний газрын эзэн Масаши Кодагийн бизнес амжилттай байгаад баяртай байгаа. Тэрээр бизнесээ өргөтгөж, илүү том цэвэрхэн өрөө түрээслэхээр төлөвлөж байна. Түүнийхээр бол залуучууд танихгүй охины хажууд хэдэн минут амраад гарах боломжтой юм байна. Хүн гайхмаар сонин бизнес ч хэн нэгний урд нь олж сэдээгүй бизнес юм.
Shuum.mn
Shuum.mn