Кубын нийслэл Хавана хотын АНУ-ын дипломат албаны байрны гадаа гадагш явах гэсэн Кубчууд өдөр болгон урт дараалал үүсгэдэг. Тэд халуун нарыг үл тоон өдөржингөө дараалалд зогсдог. Одоогоос 50 жилийн өмнө Фидель Кастро засгийн эрхэнд гарч ирснээс хойш кубчуудын гадаад руу чөлөөтэй зочрдог байдлыг зогсоосон. Өөрөөр хэрлбэл Кубчуудын хувьд хилийн дээс алхана гэдэг бол нэг насны мөрөөдөл юм. Тэдний мөрөөдөл бол Кубаас ердөө 140-өөдхөн км-ийн зайд орших Флорида мужаар дамжин АНУ-д очих. Мөн гадагшаа явах нь Кубчуудын хувьд зардал өндөртэйд тооцогддог. Учир доллартай харьцуулахад нь өөрсдийнх нь харьцангуй бага байдаг юм. Харин саяхан Өвгөн дарангуйлагч Фидель Кастрогийн дүү Раул Кастро гадаагшаа зорчих байдлыг хөнгөлсөн хууль гаргасан байна. Шинэ хуулиар Куба иргэд гадагш явах болгондоо заавал засгийн газраас гадагшаа явах виз авах шаардлагагүй. Мөн урилга байх шаардлагагүй. Зөвхөн гадаад паспорт байхад л болох юм байна. Гэхдээ эмч, цэргийн ажилтан, спортын алдартнуудын хувьд чөлөөтэй гадагшаа явах эрх нь хязгаарлагдмал. Учир нь эдгээр хүмүүс улс орны боловсон хүчин, нийгмийн төлөөлөл учир эрх баригчид болгоомжтой хандаж байна. Кубчууд дээд тал нь 2 жиийн хугацаанд гадаадад байж болох юм байна. Куба иргэдийн ярьж байгаагаар Раул Кастро ах Фиделийг бодвол илүү уян хатан бодлого явуулж, иргэдийнхээ амжиргааг дэмжсэн арга хэмжээнүүдийг бага багаар авсаар байгаа. Гэхдээ бүрэн чөлөөт орон болоход хийх зүйл их байгаа юм байна. Шинжээчдийн үзэж байгаагар Раул Кастро социалист дэглэмээ нураачихгүйгээр улс орноо аажмаар либералчлах бодлого явуулж байгаа. Хэдэн сарын өмнө тэрээр иргэдийг хувийн орон чууцтай байх, өмчтэй байхыг зөвшөөрсөн хууль гаргасан. Гэхдээ Кубчуудын хувьд чөлөөтэй гадагш гарч болдог болсон ч тэд очих гэж байгаа улсынхаа визийг авах шаардлагатай. Шинэ хууль гарсны дараа АНУ-ын төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Виктория Нуланд Кубын эхлүүлж байгаа бүхий л реформ шинэчлэлтийг дэмжиж, куба иргэд чөлөөтэй гадагш гарч, эргэж ирдэг болж байгааг сайшаагаад хуулийн дагуу, элдэв зөрчилгүйгээр цагаачлан ирэх хүмүүсийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Кубчууд 1980-90-ээд онд хэдэн мянгаараа азаа сорьж Флоридагийн эргийг зорьсон. Азтай нэг нь АНУ-д цагаачилж чадсан бол азгүй хэд нь амиа алдсан тохиолдлууд зөндөө гарчээ. Куба улс нь манай гариг дээрх цөөн социалист улсуудын нэг болж үлдээд байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn