Хот суурин бараадаж, цалин орлого сайтай ажил олох гэсэн Хятад иргэдийн нүүдэл тасрахгүй байна. Үйлдвэрлэлийн зардал нэмэгдэнгүүт дэлхийн зах зээлд нийлүүлэгдэж байгаа ихэнх iPhone болон iPad-ын эд анги, сэлбэгийг үйлдвэрлэдэг далайн эргийн дагуух Хенан мужид байрладаг байсан Тайваний Фокскон компани хямд ажиллах хүч хайн Эх газрын Хятадын гүнийг зорьсон. Олон хүн ажлаа алдсан. Ажилгүй болсон зарим нь өөр ажил бараадсан. Гэхдээ тэд Фокскон компанийн өөр мужид байгаа үйлдвэрт орохыг чармайсангүй. Хятадын эдийн засгийн өсөлт тасралтгүй буурсаар байгаа. Маш олон хүн ажилд орохоор өргөдлөө өгдөг боловч ажиллах хүч дутмаг хэвээр байна. Хүмүүс ажил хайсаар байна. Учир нь Хятад иргэдийн амжиргаа дээшлэхийн хэрээр бага цалинтай үйлдвэрт ажиллах залуучуудын тоо буурч байна. Ажил хайгч Шао Ямин дөнгөж их сургуулиа төгссөн. Түүний сонирхож байсан үйлдвэр нь 3 ээлжтэй, илүү цагаар аилладаг. Тиймээс үйлдвэрт ажиллахаас татгалзжээ. Дэлхийн зах зээл дээр худалдаалагдаж байгаа iPhone үйлдвэрлэдэг Тайваний Фокскон компанид ч үйлдвэрийн ажиллах хүч олдохгүй хүндрэлтэй байна. Зарим залуучууд хөдөө орон нутгаас хот суурин бараадаж ирдэг. Гэхдээ тэдний зарим нь үйлдвэрт ажиллах гэхээр ур чадвар дутдаг. Ур чадвараар тэнцсэн нэг нь цалингаа голно. Тансаг хээнцэр нэгэн нь үйлдвэрийн хүнд нөхцөл орчинг голно. Эдгээр шалтгаануудаас болж Фокскон зэрэг электрон эд анги үйлдвэрлэдэг компаниуд ажиллах хүчний дутагдалд ороод байна. Хятадын залуу үе үйлдвэрийн ажил хийх сонирхолгүй байна. Тэдний орыг Лаос, Камбож. Мьянмар зэрэг улсын ажилчид нөхөхөөс өөр аргагүй болоод байна.
Shuum.mn
Shuum.mn