logo
МАН-ын гишүүд эсэргүүцлийн суултаа үргэлжлүүлнэ гэв

МАН-ын гишүүд эсэргүүцлийн суултаа үргэлжлүүлнэ гэв

2012/10/24
УИХ дахь МАН-ын гишүүд  /2012.10.22/ ээлжит хуралдаанаараа эсэргүүцлийн суултаа үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ талаар  УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Бямбацогт, Д.Оюунхорол нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын нэгдсэн чуулганд  шинэ гишүүдийн тангараг өргөх асуудлыг хойшлуулсан  тохиолдолд суултаа зогсоож, чуулгандаа суух ажээ. МАН-ын гишүүдийн хэлж байгаагаар тэд төрийн ажлыг гацаагаагүй, хуулийн дагуу ажиллахыг л шаардаж байгаа юм байна. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, “Сонгуулийн ардчилал  байх ёстой.  МАН-ын гишүүд илт давуу ялалт байгуулсан байхад үр дүнг уландаа гишгэж байгаа нь зүйд нийцэхгүй. Жагсаал цуглаан хийж буй хөдөө орон нутгийн иргэдээ хүндлэх ёстой. Улс төрийн соёлтойгоор  асуудалд хандаж, зөвшилцөж, хамтран ажиллах хэрэгтэй байна. Ийм үүргийг ч ард түмэн өгсөн байгаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Н.Энхболд, “УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулбал  ирэх оны төсвөөс эхлээд бусад зүйлийг ярилцахад асуудалгүй.  Төрийн ордонд суулт хийх нь хууль зөрчсөн хэрэг биш. Өлсгөлөндөө хараахан хүрээгүй байна. Хуулинд төрийн ордонд гэсэн заалт байхгүй” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт  “Хуулийг  буруу тайлбарлаж болохгүй” хэмээн  мэдэгдэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш