Дэлхийн утга зохиолын ноён оргилын нэг Уильям Шекспирийн “Гамлет” эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-т ирэх сарын 9-нөөс эхлэн таван удаа тоглогдох гэж байна.
Дэлхийн утга зохиолын ноён оргил болсон гурван бүтээлд У.Шекспирийн “Гамлет”, Гётегийн “Фауст”, Сервантесийн “Дон Кихот” багтдаг хэмээн судлаачид үздэг. Энэхүү утга зохиолын ноён оргилын нэг болсон уг бүтээл тухайн улс орны театр урлагийн чансааг харуулж, уран бүтээлчдийнх нь шандсыг сорьсоор эдүгээ XXI зуунтай золгожээ. Суут У.Шекспир “Гамлет” хэмээх энэхүү бүтээлээ 30 настай байхдаа 60 настай хүний ухаанаар бичсэн бөгөөд эдүгээ ч “Орших уу, эс орших уу” хэмээх энэ асуулт хүн төрөлхтний мөнхийн асуулт хэвээр байгаа билээ.
Алдарт “Гамлет” жүжиг Монголын тайзнаа 33 жилийн өмнө Ч.Чимидийн орчуулгаар тавигдаж байжээ. Анх 1979 онд урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Галсанжав жүжгийг олны хүртээл болгосон юм. “Гамлет”-д Монгол Улсын Ардын жүжигчин Л.Жамсранжав, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, З.Цэндээхүү, Т.Хандсүрэн, Б.Лоовой, Д.Дамдинсүрэн, Улсын гавьяат жүжигчин Г.Мижиддорж нарын зэрэг алтан үеийн жүжигчид тоглож байжээ.
Гуч гаруй жилийн өмнөх “Гамлет” өнөө үед тавигдаж буй “Гамлет” хоёрын нийгэмд үзүүлж буй ач холбогдлын талаар Гамлетийн дурлалт бүсгүй Офилияг 33 жилийн өмнө тайзнаа амилуулж байсан Төрийн шагналт Ардын жүжигчин Н. Сувд “Манай театр энэ онд үзвэрийнхээ шинэчлэлийг “Гамлет” жүжгээр нээх гэж байгаа. Энэ жүжгийг 33 жилийн өмнө сайхан дурсамжтай тоглож байсан. Ер нь дэлхийн сонгодог жүжиг гэдэг бол үеийн үед өөрсдийн асуудлыг дэвшүүлж байгаагаараа сонгодог байдаг. Ямар ч цаг үед энэ бүтээл өөрийнхөө үнэ цэнийг алдахгүй, хугацаа өнгөрөх тусам улам өнгө орж гялалзаж, хүн төрөлхтний өмнө хурц асуудлуудыг дэвшүүлэн тавьж байдгаараа онцлогтой юм. Энэ жил “Гамлет” жүжгийг тайзнаа дахин амилуулж байгаагаараа цаг үеэ олсон, залуу үе маань амьдралын утга учрыг олж харж сэхээрэх гэж эрмэлзэж байгаа энэ үед онцгой ач холбогдолтой боллоо” хэмээн ярилаа.
Урлагийн ариун сүмд тоглогдох гэж буй “Гамлет” жүжгийн гол зангилаа Фортинбрасын дүрийг амилуулж буй МУСТА М.Түвшинхүүтэй ярилцлаа.
-Та өөрийн тоглож байгаа Фортинбрасын дүрийн тухай манай уншигчдад сонирхуулна уу?
-Миний тоглож байгаа дүр бол зохиолын гол зангилаа юм л даа. Дани улс дотор болж байгаа үймээн самууны гол зангилаа Норвегийн хунтайж, вангийн дүр юм. Урьд нь Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн ерөнхийлөгчид тоглож байсан. Би түүхэн эсвэл сонгодог сэдэвтэй жүжгэнд ихэвчлэн тоглодог, түүндээ тохирно гэж омогшиж явдаг.
-Энэ удаагийн “Гамлет” жүжиг урьд өмнө тавигдаж байснаасаа ямар онцлогтой вэ?
-Ахмадуудынхаа тоглож байсан тэр цаг үеийг үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ мэдээж онцлог зүйл их бий. Найруулагч нь шинэ, жүжигчид нь ч шинэ. Цаг үе нь өнөөдөр нэхэж байгаа учраас, нийгэмд зайлшгүй хэрэгтэй байгааг олж харсан. Тийм учраас Наранбаатар найруулагч энэ жүжгийг хийж байгаа гэж бодож байна.
Миний бүтээж буй Фортинбрасын дүр бол жүжгийн зангилаа нь юм. Жүжиг дуусахад Дани улсыг эзэлж, хаан ширээнд сууж байгаа. Би дүрийнхээ уг санааг хятад хүн гэж ойлгодог. Өнөөдөр хятадууд биднийг хараат байлгаж байна. Яг тэр ухаанаар би өөрийн дүрээ хараад байгаа юм л даа. Найруулагч маань ч гэсэн энэ өнцгөөс нь харахыг зөвшөөрсөн.
-Та ихэвчлэн эсрэг дүр бүтээдэг. Эсрэг дүр бол зохиолын үзэл санаанд хамгийн чухал байр суурийг эзэлдэг. Тэгвэл эсрэг дүрд тоглохын давуу талыг та юу гэж ойлгодог вэ?
-Миний урьд нь тоглож байсан дүрүүд, жишээ нь “Тэнгэрийн хүү”-гийн Кушаны хаанд тоглосон. Энэ дүр маань бас л эсрэг дүр. Ихэнхдээ л эсрэг дүрд тоглож байна. Эсрэг дүр бол маш чухал. Харин тэр дүрээ үзэгчдэд хэрхэн яаж хүргэх вэ гэдэг нь жүжигчний авьяас, ур чадвар, хичээл зүтгэлээс шалтгаална.
-“Гамлет” жүжиг тайзнаа дахин тавигдаж байгаа нь цаг үеэ олсон гэж хэллээ. Тэгвэл таны хувьд энэ жүжиг үзэгчдэд ямар ач холбогдолтой гэж бодож байна вэ?
-Ер нь төрөө дагаад иргэд бужигнадаг. Бас бидний дунд зөндөө олон муу санаа гардаг болсон. Найз нөхдийн дунд ч мөн хор гүйдэг болсон. Жишээ нь та бид хоёр багын найзууд байлаа гэж бодоход “Сайн уу, миний найз? Амьдрал сайн уу” гэхийн оронд өнөөдрийн хувьд зүгээр мэнд мэдэхийн тулд биш ашиглаж, ажлаа амжуулахын тулд уулздаг ийм цаг үе бий болчихсон юм шиг санагддаг. Тиймээс энэ жүжиг бол энэ бүхнийг илчлээд харуулаад өгөх болов уу. Төр нь төр шиг, улс нь улс шиг, иргэд нь иргэд шигээ байгаасай гэж би боддог.