Дорнод аймгийн Баянтүмэн сумын II багийн нутагт түймэр гарчээ. Өнгөрсөн лхагва гарагт гарсан хээрийн түймрийг аймгийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах салбарын бүлгийн алба хаагчид, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн III застав, сумын иргэд хамтран ажиллаж бүрэн унтраасан байна.
Мөн албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Орхон сумдын нутагт түймэр гарсан аж. Ерөө сумын нутаг, Төмөр замын “Ерөө” өртөөнөөс хойш 60 км газарт өчигдөр хээрийн түймэр гарчээ. Түймрийг аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагчид унтраасан аж. Харин Орхон сумын II багийн нутаг Хар нүдэн шар хөтөл, Цагаан хөтөл гэдэг газруудад даваа гарагт түймэр гараад байсныг унтраажээ.
Нутгийн иргэдийн мэдээлснээр Орхон сумын төмөр замчид 57 дугаар зөрлөгийн хашаанд байсан өвсийг шатаах явцдаа гал алдсанаас хээрийн түймэр гарсан аж. Гэхдээ түймрийг цаг алдалгүй унтраасан тул хохирол бага амссан байна.