logo
Монгол залуу хулгайн хэргээр саатуулагдав

Монгол залуу хулгайн хэргээр саатуулагдав

2012/10/25
БНСУ-д гэрээгээр ажиллаж байсан Монгол залуу 28 настай Т нь хулгайн хэргээр Чонбүк, Күнсан хотын Цагдаагийн хэлтэст саатуулагдан шалгаг­даж байна. Тэрбээр машины обуд хулгайлаад зугтах үедээ бусдын биед гэмтэл учруулжээ. Түүнийг өчигдөр саатуулж, эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж.
Т нь гурван жилийн өмнө тус улсын Күнсан, Ушигдунг дахь нэгэн үйлдвэрт гэрээгээр ажиллахаар очсон аж. Гэмт хэрэгт холбогдох хүртлээ уг үйлдвэртээ ажиллаж байжээ. Гэсэн ч энэ сарын 21-ний шөнө ажлынхаа ойролцоо байрлах авто машины хуучин эдлэл зардаг агуулахаас машины ду­гуйны обуд хулгайлан өөрийн машиндаа ачиж байгаад зугтах үедээ гэмт үйлдлийг нь харсан 25 настай Солонгосын иргэнийг цохьсон аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш