logo
 Зарим яамыг хаанаас олох вэ?

Зарим яамыг хаанаас олох вэ?

2012/10/25

Өнөөдрийн дугаартаа Шинэчлэлийн Засгийн газрын яамдын танилцуулга болон байршил, иргэд та бүхэн хэнтэй холбогдож өргөдөл гомдлоо өгч болохыг танилцуулж байна. Ийн танилцуулах болсон учир нь Шинэчлэлийн Засгийн газрын шинээр байгуулагдсан яамдууд хаана байрлаж байгаа талаархи мэдээлэл огт байхгүй байсантай холбоотой.
Тухайлбал, 1950 хэмээх дөрвөн орон бүхий нэр цуутай лавлахаас иргэд бүхий л мэдээллийг авдаг. Гэсэн хэдий ч шинээр байгуулагдсан яамдууд хаана үйл ажиллагаа явуулж байгаа талаар, тэр бүү хэл утасны дугаар ч байхгүй байсан юм. Мөн Шинэчлэлийн Засгийн газрын иргэдэд мэдээлэл өгөх, санал хүсэлтийг нь авах зорилгоор байгуулсан "1111 төв"-д ч яамдуудын талаархи мэдээлэл байхгүй байсан. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газрын яамдуудыг хаанаас олж болохыг уншигч танд хүргэж байна.

Яамны нэр: Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам
Яамны чиг үүрэг: Үйлдвэр, хөдөө аж ахуйг эрчимжүүлэн, хөгжүүлэх хууль тогтоомж, бодлого стратеги, хөтөлбөр боловсруулах, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, эрх зүйн болон арга зүйн зөвлөгөө, дотоод дэмжлэг үзүүлэх
Яамны утас: 262271 /51-тэй залгах/
Факс: 453121
И-мэйл хаяг: mofa@mofa.gov.mn
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд: Х.Баттулга
Утас: 262204
Сайдын туслах: Б.Оргилсүрэн
Утас: 262204
Хэвлэлийн төлөөлөгч: Ж.Цэсэн
Утас: 262437
Иргэдийг хүлээж авах хуваарь: Сайд, Дэд сайд, ТНБД-тай уулзах хүсэлт гаргасан иргэдийн цагийн хуваарийг зохицуулж, уулзуулна. Бусад мэргэжилтэн, ажилтнуудтай уулзахад нээлттэй.
Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авах мэргэжилтэн: ТЗУГ-ын орлогч дарга Д.Ариунбаяр
Утас: 262559
Өргөдөл гомдлын хариуг: Хуулийн хугацаанд өгөх бөгөөд 11-11 төвд ирсэн саналын хариуг дор бүр нь өгдөг.
Хаяг, байршил: Баянзүрх дүүрэг хуучнаар ХХААХҮЯ-ны ард байрладаг  

Яамны нэр: Зам тээврийн яам
Яамны чиг үүрэг:
Яамны утас: 70112333
Факс: 312315
И-мэйл хаяг: info@mrt.gov.mn
Зам тээврийн сайд: А.Гансүх
Утас:
Сайдын туслах: М.Сугарсүрэн
Утас: 320764
Хэвлэлийн төлөөлөгч: Оюун
Утас:
Иргэдийг хүлээж авах хуваарь: Пүрэв, лхагва гарагийн 14.30-17.00 цагийн хооронд
Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авах мэргэжилтэн: П.Энхзул
Утас: 312363
Өргөдөл гомдлын хариуг: Хуульд заасны дагуу 30 хоногийн дотор өгнө.
Хаяг, байршил: Сүхбаатар дүүрэг хуучнаар Авто тээврийн газар

Яамны нэр: Боловсрол шинжлэх ухааны яам
Яамны чиг үүрэг: БШУЯ-ны эрхэм зорилго нь иргэн бүрийг бие даан сурах, ажиллах чадвартай болгон төлөвшүүлэх “Зөв Монгол” хүнийг хөгжүүлэх олон талт нөхцөл, боломжийг бүрдүүлэх, эрдэм шинжилгээний ажлын чанар, үр өгөөжийг сайжруулан, судалгаа инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эдийн засаг, ниймгийн хөгжилд оруулах хувь нэмрийг  нэмэгдүүлэхэд оршино.
Яамны утас: 1209
Факс: 323158
И-мэйл хаяг: Одоогоор байхгүй     
Боловсрол шинжлэх ухааны сайд: Л.Гантөмөр
Утас: 262480
Сайдын туслах: А.Туяа                        
Утас: 262480
Хэвлэлийн төлөөлөгч: Д.Цогзолмаа                  
Утас: 236131
Иргэдийг хүлээж авах хуваарь: Яамны хувьд өдөр бүр иргэдийг хүлээж авч байгаа. Харин Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр сар бүрийн тэгш тоотой долоо хоногийн лхагва гарагт 16.00-19.00 цагт хүлээж авдаг.
Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авах мэргэжилтэн Мөнхтуяа
Утас: 260613
Өргөдөл, гомдлын хариуг: Нэг сардаа багтааж гомдол барагдуулна.   
Хаяг, байршил: Хуучин байрандаа Яамны нэр: Барилга, хот байгуулалтын яам
Яамны зорилго, чиг үүрэг:     Барилга, хот байгуулалтын яам нь барилга, хот байгуулалт, газрын харилцаа, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын үр нөлөөг дээшлүүлэх замаар хүн амын ая тухтай,аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлнэ
Яамны утас: 327716
Факс: 322904
И-мэйл хаяг: info@mcud.gov.mn
Барилга, хот байгуулалтын сайд: Ц.Баярсайхан     
Утас: 263319
Сайдын туслах. Б.Оргилболд      
Утас: 263319
Хэвлэлийн төлөөлөгч: Г.Гантулга            
Утас: 329702
Иргэдийг хүлээж авах хуваарь: Мягмар гараг бүрийн 16:00-18:00 цагт
Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авах мэргэжилтэн: Э.Оюунчимэг      
Утас: 325136
Өргөдөл, гомдлын хариуг: Нэг сарын дотор өгнө.
Хаяг, байршил: Хуучин байрандаа
Яамны нэр: Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
Яамны зорилго, чиг үүрэг:     
Яамны утас: 261966
Факс: 320943, 266171
И-мэйл хаяг:
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд: С.Оюун     
Утас: 320943
Сайдын туслах: Б.Цолмон     
Утас: 326595
Хэвлэлийн төлөөлөгч: Х.Сэргэлэнбат            
Утас: 260718
Иргэдийг хүлээж авах хуваарь: “Нэг цэгийн үйлчилгээ”
Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авах мэргэжилтэн: Г.Бадамдулам, Д.Энэбиш       
Утас: 266231, 310449
Өргөдөл, гомдлын хариуг: Иргэдийн өргөдөл, гомдлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хүлээж авсан өдрөөс хойш нэг сарын дотор хариу хүргүүлнэ.
Хаяг, байршил: Хуучин байрандаа

Яамны нэр: Эрчим хүчний яам
Яамны зорилго, чиг үүрэг:     
Яамны утас: 70041758
Факс: 70043479
И-мэйл хаяг: infoenergy.gov.mn
Эрчим хүчний сайд: М.Сономпил
Утас: 70041277
Сайдын туслах: Б.Энхзул     
Утас: 70044917
Хэвлэлийн төлөөлөгч: С.Сосоржав            
Утас: 70045352, 99044402
Иргэдийг хүлээж авах хуваарь:
Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авах мэргэжилтэн: Д.Чимидлхам       
Утас: 99029199
Өргөдөл, гомдлын хариуг: Хуульд заасны дагуу 30 хоногийн дотор хариу хүргүүлнэ.
Хаяг, байршил: Хан-Уул дүүрэг хуучнаар Эрчим хүчний газрын байранд

 

 

Яамны нэр: Хөдөлмөрийн яам  
Яамны зорилго, чиг үүрэг:     Хөдөлмөрлөх таатай орчин болон хөдөлмөрийн зах зээл дэх тэгш боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх замаар иргэдийг ажилтай, орлоготой болгоход оршино.
Яамны утас: 261415, 261418
Факс:
И-мэйл хаяг:
Хөдөлмөрийн сайд: Я.Санжмятав
Утас: 261415
Сайдын туслах Б.Ганпүрэв     
Утас: 261415
Хэвлэлийн төлөөлөгч: Соёлтуяа            
Утас: 99041959
Иргэдийг хүлээж авах хуваарь:
Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авах мэргэжилтэн: Д.Цэцэгжаргал       
Утас: 262534
Өргөдөл, гомдлын хариуг: Хуулийн хугацаанд буюу 3-30 хоногийн дотор хариу хүргүүлнэ.
Хаяг, байршил: Хуучнаар ХХААХҮЯ-ны байранд 



Яамны нэр: Гадаад харилцааны яам   
Яамны зорилго, чиг үүрэг:     Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын эрхзүйн хэм хэмжээний хүрээнд Монгол Улсын төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийн нэгдмэл, залгамж чанарыг хадгалах замаар хэрэгжүүлэх
Яамны утас: 262135
Факс: 322127
И-мэйл хаяг: info@mfat.gov.mn
Гадаад харилцааны сайд: Л.Болд
Утас: 262090
Сайдын туслах: О.Золбаяр     
Утас: 262627
Хэвлэлийн төлөөлөгч: Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсийн дарга Д.Энхтайван          
Утас: 262788
Иргэдийг хүлээж авах хуваарь: Тус яамны  Консулын газар зарим шаардлагатай асуудлаар иргэдийг хүлээж авч уулздаг
Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авах мэргэжилтэн: Д.Энхчимэг       
Утас: 262135
Өргөдөл, гомдлын хариуг: Хүлээж авсан өдрөөс хойш нэг сарын дотор
Хаяг, байршил: Хуучин байрандаа  

 



Яамны нэр: Эрүүл мэндийн яам   
Яамны зорилго, чиг үүрэг:    Эрүүл мэндийн яамны эрхэм зорилго нь салбарын хэмжээнд удирдлагын болон нөөцийн үр ашгийг дээшлүүлж хүн ам, ялангуяа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ илүү шаардлагатай хэсэг болон ядууст нотолгоонд тулгуурласан, үйлчлүүлэгчдэд ээлтэй, тэгш, чанартай тусламж, үйлчилгээ хүргэх замаар Монгол улсын нийт хүн амын эрүүл мэндийг сайжруулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжин, ядуурлыг бууруулахад оршино.
Яамны утас: 263913
Факс: 320916
И-мэйл хаяг: admin@moh.mn
Эрүүл мэндийн сайд: Н.Удвал
Утас: 263943
Сайдын туслах: Т.Баярцэцэг     
Утас: 260912
Хэвлэлийн төлөөлөгч: Б.Гандулам          
Утас: 263957
Иргэдийг хүлээж авах хуваарь: Иргэдийг чөлөөтэй хүлээн авч уулзана  
Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээж авах мэргэжилтэн: Х.Бат-Ирээдүй       
Утас: 323002
Өргөдөл, гомдлын хариуг: Иргэдийн өргөдөл, гомдлын хариуг хуулийн дагуу шийдвэрлэнэ.  
Хаяг, байршил: Хуучин байрандаа

Яамдуудын зарим нь шинэ байрандаа нүүж ороод удаагүй байгаа бөгөөд, төвхнөж амжаагүй байсан юм. Харин хуучин байрандаа үйл ажиллагаагаа явуулж буй яамд хэвийн ажиллаж байсан. Өнөөдрийн дугаар Шинэчлэлийн Засгийн газрын есөн яамыг хаанаас олж болохыг нийтэллээ. Үлдсэн долоон яамыг хаанаас олж болохыг бид маргаашийн дугаартаа нийтлэх болно.

Э.Туул
Эх сурвалж: "Монголын Мэдээ"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш