Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар Увс аймгийн сонгогчдод мөнгө тараасан гэх мэдээллийг ТЕГ-аас яллах дүгнэлт үйлдэж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэх гэж байгаа талаар өмнө нь бид мэдээлсэн. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын туслах Ш.Чинбат, Я.Баттогтох нар иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор бусдад мөнгө тарааснаа хүлээсэн аж. Тиймээс Ш.Чинбат, Я.Баттогтох нарыг сонгууль будлиантуулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж байгаа юм байна.
Тиймээс хоёр гишүүний туслахууд нь мөнгө тарааснаа хүлээсэн учраас Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудал яригдаж магадгүй байна. Гэхдээ прокурорын байгууллагаас мөрдөн байцаалтын ажиллагаа хэр явагдсан эсэхэд хяналт тавьсны дараа уг асуудлыг ярьж эхлэх тухай баттай эх сурвалж мэдээллээ.