УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Хүний хөгжлийн салбарын захирал хатагтай Шаочин Юү болон Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа олон салбарын техник, туслалцааны төсөл хариуцсан мэргэжилтэн ноён Микели Зини нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр нийгмийн салбарт хийгдэх хууль, эрх зүйн шинэчлэлийн асуудлаар харилцан ярилцаж, санал солилцов.
Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа болон хэлэлцэгдэхээр өргөн баригдаад буй нийгмийн салбарын томоохон хуулиудын талаар хатагтай Шаочин Юүгийн сонирхсон асуултад Байнгын хорооны дарга дэлгэрэнгүй хариулт өглөө.
Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд эцсийн дүндээ ядуурлыг бууруулах, улс орны нийгмийн эмзэг байдлыг багасгах зорилготойг хатагтай Шаочин Юү тэмдэглэсэн. Мөн тэрээр, монголын хувьд эдийн засгийн өсөлт хурдсахын хэрээр ядуурал багасч байгаа хэдий ч дэлхий нийтийг хамарч буй эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй холбоотойгоор одоо болтол эмзэг байна гэж үзэж буйгаа хэлсэн юм. Гэхдээ энэ тал дээр анхаарч үзэж цаашид ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна гээд, уг асуудлаар хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Хүн амын хөгжлийн асуудал, ялангуяа хүүхэд рүү чиглэсэн бодлого, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн асуудал гээд хийж хэрэгжүүлэх ажил их байгааг Байнгын хорооны дарга онцлоод, цаашид энэ чиглэлээр бодитой, үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах бүрэн боломжтойг тэмдэглэн хэллээ