logo
Израйлийн зохион бүтээгчид цаасан дугуй бүтээжээ

Израйлийн зохион бүтээгчид цаасан дугуй бүтээжээ

2012/10/25
Израйлийн зохион бүтээгчид хаягдал картонон цааш ашиглан унадаг дугуй бүтээсэн байна. Дугуйны 95 хув нь цаас. Үлдсэн нь дахин боловсруулсан хуванцар болон автомашины хаягдал дугуй, хаймар, модны үртэс юм байна. Зохион бүтээгч Нимрод Елмишийн ярьснаар хаягдал картонон цаасаар хийсэн дугуй нь маш хямд, хаанаас ч олж болох түүхий эдээр хийгдсэн, хөнгөн зэргээрээ давуу талтай. Мөн байгальд ээлтэй. Тэд түүхий эддээ ердөө 9 доллар зарцуулжээ. Зохион бүтээгч Изар Гафнигийн хэлснээр тэд их дугуйны раамыг хийхдээ картонон цаасыг дахин боловсруулж модны үртэс зэрэг бусад зүйлтэй холин хатуу, бат бөх болгосон байна. Өөрөөр хэлбэл бараг ДСП шиг болгосон. Мэдээж цаасан дугуйнд одоохондоо олон араа шүд, гар тормос, пүрш зэрэг нарийн эд анги байхгүй. Маш энгийн хийгдсэн. Зохион бүтээгчид хамгийн гол нь хаягдал цаасаар дугуй хийж болдог гэдгийг, мөн төмрийг бусад зүйлээр орлож болдог гэдгийг л бусдад харуулахаар зорьжээ. Мөн мэдээж хямд хаягдал түүхий эд. Дугуйг бас хүүхдүүдэд зориулан амархан угсарч салгадаг байдлаар бүтээжээ. Энэ нь хүүхдийн оюун ухаан хөгжихөд сайнаар нөлөөлнө. Хурдны хувьд энгийн дугуйнаас дутахааргүй. Хүн төрөлхтөн анх эргэдэг дугуй биетийг модоор хийж байсан. Удалгүй аж үйлдвэр хөгжиж ган хайлуулж чаддаг болсноор төмрөөр дугуй хийдэг болсон. Харин хүмүүс байгаль орчинд ээлтэй гэдгээр нь эргээд мод болон картонон цаасаар дугуй бүтээж эхлээд байна.
Shuum.mn 

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш