logo
Интелийн корпорацийн ашиг орлого найман хувиар буурчээ

Интелийн корпорацийн ашиг орлого найман хувиар буурчээ

2012/10/25
Дэлхийн компьютерийн чип болон процессоруудыг үйлдвэрлэдэг “Интел” компанийн ашиг орлого 3-р улиралд буурсан дүн гарчээ. “Интел” чипний борлуулат дангаараа 8 хувь буурсан үзүүлэлт гарсан байна. “Интел” корпорацийн Европ, Ойрхи Дорнод, Африк тивийн худалдааг хариуцсан дэд ерөнхийлөгч менежер Кристиан Моралесын ярьж байгаагаар энэ оны 3-р улирлын нийт ашиг 13.5 тэрбум доллар буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 5 хувиар буурчээ. Гэхдээ “Интел”ийн хөрөнгө оруулагчид сарын өмнөөс ашиг буурч байгааг “Интел”-ийн удирдлагуудад анхааруулж байжээ. Энэ улиралд ашиг буурсан дүн гарсан ч “Интел” корпораци бүтээгдэхүүнээ шинэчилж, процессорын хүчин чадлыг нэмэгдүүлж, илүү орчин үеийн болгож үйлдвэрлэсэн. 4-р улиралд дэлхийн зах зээлд нийлүүлэгдэнэ. Мөн тэд Таблетад зориулсан чип үйлдвэрлэхээр зэхэж байна. Дэлхий нийт компьютер үйлдвэрлэгчдийн  2/3 хувь нь “Интел”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байна. Тэгэхээр компьютер болон Нөүтбүүкний борлуулалт буурахад дагаад “интел”-ийн ашиг дагаад буурдаг. Гэхдээ эдийн засагчдын үзэж байгаагаар “Интел”корпораци жамаараа зах зээлийн өрсөлдөөнд ялагдаж ашиг орлого нь буурч байгаа юм байна. Тэрнээс дэлхийн эдийн засгийн хямрал болон бусад хүчин зүйлс нөлөөлсөн байх магадлал бага. Өөрөөр хэлбэл iPhone болон Samsung компаниуд ухаалаг гар утас болон Таблет гаргасан нь компьютер хэрэглэгчдийн хэрэглээг бууруулсан юм байна. Тиймээс “Интел” компани Таблетад зориулсан чип болон процессор зохион бүтээж үйлдвэрлэх шаардлагатай болоод байгаа юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш