Авлигатай тэмцэх газрын дарга асан Б.Дангаасүрэнгийн учиг битүүлэг үхэл өнөөг хүртэл оньсого мэт байгаа. Энэ хэргийн хойноос хуулийнхан биш түүний дүү Б.Дансал хөөцөлдсөөр хэдэн жилийг ардаа үдэв. “Б.Дангаасүрэнгийн амь хэнд хэрэгтэй байв”,”Яагаад хүний нутагт хөнөөх болов” гээд хариулт нэхсэн олон асуулт бий. Гэвч түүний үхэлд хавтаст хэргээс өөр нотолгоо алга.
Харин ч цаг хугацаа өнгөрөх тусам замхарч, цагаан цаасан дээр бичсэн тэмдэглэл болж хувирав. Хэргийг үнэн зөв шийдүүлэхийг хүссэн талийгаачийн дүү Б.Дансал сэтгүүлчдэд хандаж зарим нэг тайлбарыг хийсэн юм. Тэрбээр эл хэргийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан тухайгаа энэ үеэр дуулгав. Мөн энэ хэрэгт нотлох баримт болгох зөндөө зүйл байсныг үгүй хийсэн эмч нар төдийгүй эрх мэдэлтнүүдийг иш татлаа.
Тухайлбал, МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан Л.Жамбалжав эмчийг нэрлэж орхив. Түүний ярьж буйгаар уг эмч талийгаачийн биед задлан хийсэн гэж дүгнэлт бичсэн гэнэ. Гэхдээ цогцсыг Монголд ирээгүй Австралид байхад нь дүгнэлт бичсэн явдал хачирхалтай гэв. Мөн талийгаачийн үхлийн шалтгааныг бүх эрхтэн тогтолцоог хамарсан хордлогын шалтгаант зүрхний цусан хангамжийн дутагдлаар нас барсан хэмээн тэмдэглэсэн байдаг аж. Харин гадны эмч нар талийгаачийг уургийн дутагдлаар нас барсан гэж дүгнэжээ.
Энэ мэт эргэлзээтэй хүний толгой эргүүлэм олон зангилаа бий. Задлан шинжилгээ хийгдсэн он сар зөрүүтэйгээс гадна талийгаачийн нүдний асуудал өнөөг хүртэл тайлагдаагүй хэвээр байна. Б.Дансал ярихдаа “Өнгөрсөн хугацаанд маш олон хүн “ална” гэж заналхийлж байсан ч тэдгээрийг одоо болтол баривчлаагүй. Аргаа бараад Хүний эрхийн үндэсний комисст хандахаар “Чи танил талаа ашиглалаа” гэдэг хэмээн гоморхон ярилаа.
Түүнчлэн тэрбээр ахынхаа хэрэгт хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгахыг хуулийнхнаас хүссэн. Харамсалтай нь эдгээр хүмүүс эрхэлсэн ажлаа хийгээд явж байгааг чухалчиллаа. Түүний ахтай хамт Сидней явсан н.Алтангэрэл, н.Гунгаа, Энхтуяа нарт гомдолтой явдгаа хэвлэлээр дайсан юм. Эдгээр хүмүүс ахтай нь хамт албан үүргийн дагуу гадаад явсан байдаг аж. Энэ үеэр “Би хүний муу’г үзэх гэсэндээ биш ахынхаа үхлийн шалтгааныг олох гэсэндээ ийм олон жил хөөцөлдлөө” хэмээв.
А.Лхагва
Эх сурвалж: "Нийгмийн Толь"