Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ын цэргийн салбарт өөрийнхөө эцэг Ким Чен Ирийн бодлогыг үргэлжлүүлж байна гэж АНУ-ын БХ-ын сайд Леон Панетта узэж байна. Умард Солонгосын эрх баригчид өдөөн хатгах бодлогыг үргэлжлүүлж, бус нутгийн аюулгуй байдалд заналхийлж байна гэж өчигдөр тэрээр Өмнөд Солонгосын БХЯ-ны тэргүүн Ким Кван Жинтэй хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэллээ. БНАСАУ баллистик пуужин ахин хөөргэж, цемийн 3 дахь туршилт хийх гэж байгааг эдгээр хоёр улсын БХ-ын сайд нар дурдав. Гэвч Ким Чен Ын эцгийнхээ замаар замнах эсвэл хэтдээ шинэ маягийн удирдагч болох нь тодроогуй байна гэж Панетта тэмдэглэв. Ким Чен Ын 2011 оны 12-р сард эцэг Ким Чен Ир нас нечснеес хойш БНАСАУ-д засгийн эрхэнд гарсан юм.