logo
БНАСАУ цөмийн 3 дахь туршилт хийхэд бэлдэж байна

БНАСАУ цөмийн 3 дахь туршилт хийхэд бэлдэж байна

2012/10/26
Умард Солонгос цөмийн 3 дахь туршилт хийхэд бэлдсээр байна гэж өчигдөр Өмнөд Солонгосын БХ-ын сайд Ким Кван Жин АНУ-ын БХЯ-ны тэргүүн Леон Панеттатэй хийсэн хэлэлцээнийхээ дүнгээр хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ыны дэглэм нэлээд тогтонги байна. Тэрээр эдийн засгийн шинэтгэл явуулахыг эрмэлзэж байгаа боловч одоогоор үр дүнд хүрээгүй гэж Өмнөд Солонгосын БХ-ын сайд тэмдэглэн хэлжээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш