Албан байгууллага бүр улсын, хувийнх гэж ялгалгүй ажилтан авахдаа ур чадварыг нь илүүд үзэж, олны дундаас шалгалт, шалгаруулалтад тэнцсэн нэгнийг нь шигшиж авдаг болсон.
Тэдний олонхи нь шинэхэн диплом өвөртөлсөн хэн нэгнээс дараах чадваруудыг шаарддаг нь нууц биш. Үүнд:
1.Багаар ажиллах чадвартай
2.Харилцааны өндөр соёлтой байх
3.Тооцоо судалгаа хийх, дүгнэх, харьцуулалт хийх чадвар
4.Удирдан, зохион байгуулах ур чадвартай
5.Өндөр хариуцлагатай, хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байх
6.Бичгийн харилцаа буюу албан бичиг найруулах, бичгээр тайлагнах, үндэслэл дэвшүүлэх чадвар
7.Хүмүүст нөлөөлөх
8.Мэдээллийн чадвар буюу хэрэгтэй мэдээллээ олж цуглуулах, мэдээллийг цэгцлэж боловсруулах чадвар (компьютер ашиглах чадвар)
9.Статистик, хүснэгт, график гэх мэт тоон аргуудыг хэрэглэх чадвар
10.Зөв асуулт тавих, асуултад зөв хариулдаг байх чадвар
11.Асуудлыг шийдвэрлэх чадвар буюу оновчтой шийдвэр гаргах чадвар
12.Гоо зүйн боловсрол
13.Илтгэх урлаг
Тэгвэл сургуульд заадаггүй эдгээр чадваруудыг яаж эзэмших вэ? гэдэг асуулт гарч ирж байна. Мэдээж сургуульд заахгүй учраас та бие даан эдгээр чадварыг эзэмших шаардлагатай. Харин үүний тулд дээрх чиглэлийн ном унших, интернэтээс мэдээлэл хайж, туршлага судлах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургалтын төвд хандаж, албан бус сургалтанд хамрагдах, клуб, дугуйлан, оюутны байгууллагад ажиллах, нийгмийн идэвхитэй байх, эрдэм шинжилгээний ажил бие даан хийх гэх мэт олон аргаар өөрийн ур чадвараа хөгжүүлж болно.
Хамгийн гол нь та сэтгэл гаргах хэрэгтэй. Өөрийн ур чадвараа хөгжүүлж дэлхийд өрсөлдөхүйц боловсон хүчин болохын тулд яг одооноос эхлэхийг зөвлөж байна. Тэгэхгүй бол оюутан цаг хугацаа харавсан сум мэт өнгөрч нэг л мэдэхэд та өөртөө харамсах болно гэдгийг дахин нэг сануулъя.
/Зууны мэдээ/