16 настай Дэвин Скаллион маш ховор тохиолддог хөгшрөх өвчин буюу прогериейгээр өвчилсөн байна. Гэсэн ч одоогоор энэ өвчнийг анагаах тодорхой эмийг эрдэмтэд хараахан нээж амжаагүй байгаа юм. Хатчинсон Гилфордын синдром нь хүүд хоёр настайгаас нь эхлэн илэрчээ. Зургаан насандаа хүү зүрхний өвчнөөр өвчилж, бүүр явахад хүндхэн болж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар ийм өвчнөөр өвчилсөн 28 хүүхдэд дэлхийн алдартай эрдэмтдээс бүрдсэн багийнхан өвчнийг удаашруулах боломжийг судалж байна. Хүүхдүүд эрдэмтдийн бүтээсэн эмийг ууж эхэлсэн юм. Эрдэмтдийн энэхүү төсөлд хамрагдснаар хүүгийн бие сайжирч байгаа тухай түүний ээж ярьсан байна. Эмчилгээнд хамрагдаад хүү нойр хоолондоо сайн болж дөрвөн кг таргалсан байна. Энэ өвчнөөр өвчилсөн хүүхдүүд ихэвчлэн 13 насандаа зүрх нь хаагддаг байна. Хамгийн өндөр насалсан нь 27 хүрсэн бол дунджаар 7 насандаа л өвчнөө дийлэлгүй нас бардаг гэсэн судалдгаа байдаг.
ASSA.MN
ASSA.MN