Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж түр завсарлага аваад байсан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.
Боловсролын тухай хуулийн 43.4-р заалт буюу боловсролын сургалтын байгууллагын нийт албан хаагчийг 5 жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар нэмсэн заалтыг хасах Л.Гантөмөр гишүүний гаргасан горимын саналыг гишүүд дэмжлээ. Учир нь Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар даатгал төлөгч иргэн 3 жил тутамд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгт хамрагдах заалттай тул энэ заалтад боловсролын байгууллагын албан хаагчид хамрагдах боломжтой гэж үзсэн юм.
Харин хуулийн төслийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг өөрчлөн найруулахаар боллоо. Ингэснээр “43.1.7” а/ сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох асуудлыг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх, б/ сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7-гийн а/-д зааснаас бусад багш, туслах багшид 5 жил тутамд 1 удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох асуудлыг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг гишүүд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.