logo
Хятадууд зулын гол бологч түвдүүдийн талаархи мэдээллийг худалдаж авна

Хятадууд зулын гол бологч түвдүүдийн талаархи мэдээллийг худалдаж авна

2012/10/26
Хятадын цагдаа нар өөрийгөө зулын гол болгохоор бэлтгэж байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг үнэлж авах болсноо мэдээлжээ. Ийм мэдээлэл өгсөн хүмүүсийг 7.7 мянган доллартай тэнцэхүйц хэмжээний юаниар урамшуулах юм. Амиа хорлохыг хүсэгчдийн талаарх мэдээллийг мөнгөөр үнэлж авахаа Ганьсу мужийн цагдаагийн газар мэдэгдэв.

Тэд өөрийгөө галдан шатаах үйл ажиллагаа нь хүний амьд явах эрхийг ноцтой зөрчсөн хэрэг бөгөөд нийгмийн тогтвортой байдалд муугаар нөлөөлөөд зогсохгүй хүмүүсийн өдөр тутмын амьдралд таагүй нөлөөлөл үзүүлдэг гэж үзсэн байна. Цагдаа нарын мэдэгдэлд өгүүлснээр бол ийм ажиллагаанууд нь Түвдийн оюун санааны удирдагч Далай ламын талыг баримтлагчдын явуулж буй улс төрийн хуйвалдааны нэгээхэн хэсэг гэнэ. Тэд БНХАУ-ын нэгдмэл байдлыг үгүй хийхийг зорьж байгаа аж.

Өөрийгөө галдан шатаах ажиллагаа явуулахаар бэлтгэж буй хүмүүсийн талаар мэдээлэл өгсөн хүнд 50 мянган юань өгөхөөр болжээ. Мөн Ганьсу мужид өөрийгөө галдан шатаасан сүүлчийн дөрвөн хүнийг хэн ийм байдалд хүргэсэн гэдгийг баттай мэдээлсэн хүнд цагдаа нар 200 мянган юанийн тусгай шагнал амлаад байна. Аравдугаар сарын 21-ний өдөр тус мужид хүмүүс олноор өөрсдийгөө шатаах үеэр дөрвөн хүн амь насаа алдсан бөгөөд хоёр хүн эмнэлэгт хүргэгдээд мөн л амьсгал хураажээ. Одоогоор нэг ч хүн цагдаа нарт мэдээлэл өгч хамтраагүй байна.

Эх сурвалж www.wikimon.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш