logo
Хуушууртай, Оюутолгойн “Sanitol”-тай наадам

Хуушууртай, Оюутолгойн “Sanitol”-тай наадам

2011/07/13
Монгол наадмыг хуушуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Хуушуур том жижгээс шалтгаалан 600-800 төгрөг байв. Энэ жил нийт 800 орчим цэгт үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгосон  байна. Хуушуурын олдоц сайн, амт чанар сайтай байгааг наадамчид ярьж байлаа. Наадмын үеэр Оюутолгой компани төв цэнгэлдэхийн эргэн тойронд ёсөн газарт гар ариутгалын цэг ажиллуулсан байв. Гараас гар дамжин халдварладаг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлдэг Санитолоор  үнэ төлбөргүй ариутгаж байв. Иргэд сайн дураараа ариутгалд хамрагдаж байсан. Хуушуур хийж буй цайны газар бүрийн ойролцоо байрлуулсан бол илүү үр дүнтэй байх байлаа. Гэвч цайны газрынхан зөвшөөрөөгүй гэж Оюутолгой компанийн ажилчид ярьж байсан. Ийнхүү компаниуд нийгэмд тустай төрөл бүрийн арга хэлбэрээр өөрсдийгөө сурталчилж байлаа.
Ц.Мягмарбаяр


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш