Булхайцсан нь л тогтоогдвол 6-7 мянган саналаар илүү байтугай, гишүүн болчихсон байсан ч эргүүлээд татах хуультай Чойрын номд нэлээд гайгүй гэгддэг С.Бүтэнбаяр ламтан намайг уулзъя хэмээн дөрөв, тав хоног их л шахамдуу эрсэн байх юм. С.Бүтэнбаяр ламтантай би 1911 оны тусгаар тогтнолыг ч, 1921 оны хувьсгалыг ч лам нар тэргүүлэн хийсэн тухай хууч хөөрч танилцсан юм. Бас надад нэг ном өгөх ёстой байсан. Ламтантайгаа уулзлаа. Мань эр улстөржчихсөн явж байна аа. Надаас асууна.
Танай номын хуулиар бол хууль Ламтан намайг Чойбалсангийн номны зах зухтай, өөрийгөө Чойрын номны зах зухтай гэж хошигнодог юм Г.Д Өвөрхангайн маргалдаад байгаа хоёр талын үнэндээ аль нь зөв юм бэ гэж лавлаж байна. Түмний сонголт эцсийнх байх уу, шүүгчийн шийдвэр эцсийнх байх уу гэж эргэлзэж явснаа асуув.
Би их л албархуу хариу өглөө. Сонгуулийн луйвар туйлдаа хүрч галдан шатаах, буу шийдэм хүний аминд хүрснээс сургамж авч, Сонгуулийн шинэ хуулиар жижиг, том ялгаагүй булхай л хийсэн бол хохь нь болохоор шинэ хууль хийгдсэн. Сонгуулийн шинэ хууль батлагдахад таны асуулт шиг асуулт эрхэм гишүүдэд тулгарсан. Хэрэв маргаан гарвал хэн эцэслэн шийдэх вэ гэж.
Тэгээд МАН-ын ажлын хэсгийн саналаар Тэр үед Ж.Сүхбаатар гишүүн ажлын хэсгийг ахлаж байсан нэгэнт шүүгч л шийдсэн, булхай хийсэн нь тогтоогдсон бол санал илүү авах байтугай эрхэм гишүүн болсон ч буцаагаад татах хууль байгаа юм билээ. Луйвар гаргуулахгүйн тулд шүү дээ. Энэ хууль хэрвээ үйлчлээд хэвшвэл сонгуулийн луйвар зогсоно гэж тооцсон юм .
1. Архи дарс эд зүйл тараасан бол
2. Насанд хүрээгүй хүүхдийг сонгуульд уруу татсан бол
3. Албан тушаал, эрх мэдлээ ашиглан төрийн мөнгө төгрөг дайчилсан бол цагдаа, шүүх нягтлаад тэрийг нь тогтоосон бол илүү санал авсан байтугай эргүүийн хариуцлага хүлээж шоронд орох хуультай болсон юм.
МАН-ынхан элдэв хууль батлахдаа цаас бичиг гаргаж байна гэж боддог. Хууль хэрэгжинэ гэж боддоггүй болохоос биш мэдэхийн дээдээр мэдэж байгаа. МАН-ын хувьд Өвөрхангайн тойргийн маргаан бол зүгээр л ялдагдсан хорслоо тайлж хууль мэдэхгүй хүмүүсийг хуйлруулах далим. УИХ-ын сонгуульд өрсөлдөх МАН-ын нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа эхлэнгүүт булхай хийгээд байхаар нь Г.Батхүү, Д.Зоригт нар нар ийм луйвар хийгээд байна.
Шалгаад өгөөч гэж Өвөрхангайн сонгуулийн тойрогт өргөдөл өгчихсөн юм билээ. Тойргийн хороо нь шалгалгүй арга хэмжээ авалгүй байсаар байгаад сонгууль өнгөрөөгөөд ялсан хоёрынх нь нэрийг явуулчихсан. Харин хуулийнхан шалгаад тогтоожээ. Өвөрхангайн сонгуулийн хороо ялагдаж. Батлагдсан хууль үйлчилдэг цаг ирсэн бол Ху нам хуучин шигээ муйхарлах үе өнгөрсөн.
Шүүгчийн шийдвэр эцсийнх тэрийг хэн ч өөрчлөхгүй. Хэрэг гэмт хэргийн шинжтэй болж аягүй бол нөгөө хоёр нь шоронд орж байж магадгүй шинжтэй юм болчих шиг байна гэж хариуллаал даа Бүтэнбаяр ламтан бага зэрэг инээснээ “Танай ном, хуулиар бол ийм байж ээ хө. Манай шашныхны нүгэл гэдэг хуулиар бол МАН, бүүр илүү муу юм хийчихлээ дээ” гэлээ.
Хоёр. МОНГОЛ ТӨРИЙН ҮҮД ХАЛГЫГ МОДООР ДАРСНЫ НҮГЭЛ
Нүгэл гэдэг бол манай номоор хууль гэсэн үг. Нүгэл үйлдлээ гэдэг бол хууль зөрччихлөө л гэсэн үг. Би үүнийг хэлье, ярья гэсэндээ чамтай уулзах гэж эрж сураад байсан ухаантай. Монгол төрийн үүд хаалгыг хааж мод, төмрөөр чагтлан дарах муу ёр, далай нүгэл. Үхээрийн бузар болсон айлын хаалгыг дарж мод, төмрөөр чагталдаг юм.
Бурханы шашны нүгэл буяныг мэдэж ялгаж салгахаар насны Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Д.Лүндаажанцан гээд үүдтэй өрхтэй гэрт өссөн дарга нар ч төрийн танхимын хаалгыг хаагаад сууж харагдана лээ. Бурхангүйн үзэлтэн коммунист угшилтай залуучууд нь бол юугаа мэдэх вэ. Өнөөгийн МАН өөрчлөгдсөн төрийн эрхмүүд шашин юугаан дээдэлнэ гээ биз дээ. Лүндээ дарга чинь бүр уншлагатай гэж ярьдаг гээгүй билүү. Гэрийн үүд, хаалга голлон суудаггүй, үүд хаалга гараараа алдалдаггүй, босгон дээр зогсдоггүй их цээр монгол ёсонд бий.
Төрийн ордны хаалгыг дарах нь битгий хэл босгон дээр зогссон, бүдэрсэн гэмтнийг цаазаар авдаг хууль ч дээр үед байсан. Үүдээ дармар, Өрхөө бүтээмэр гэж хүртэл хараалын үг байдаг. Гал голомт нь баларсан айлын эзнийг үүдээ дарчихаад үүдэнд нь шанаагаа тулан суух гэж эртний уран зохиолд дүрсэлдэг шүү дээ. Шашингүйн үзэлтнүүдэд хамаагүй гэж бодоход, төр шашин юугаан дээдлэн элдэв бузар зан үйлийг нүгэл гэж итгэдэг бурханы шавь нарын хувьд сэжиглэмээр ч юм шиг, гомдмоор ч юм шиг юм боллоо.
Монголын төр Манжийн үед ч, Бурхан шашин юугаан цусанд хутгасан улаан Оросын үед ч үхээрийн бузар шингэсэн айл шиг үүдээ даруулж үзээгүй түүхтэй. Түмний итгэл сонголт шингэсэн Төрийн ордныхоо үүд, хаалгыг хааж төмөр модоор дарчихаад төрийн тамгыг барьж байсан хүмүүс нь хаалга голлон сууна гэдэг чинь манай зан үйл биш. Энэ бол муу ёр дээдсийн зан үйл бурхан шашнаа доромжилсон их нүгэлтэй зүйл боллоо гэдгийг олон түмэнд хүргэж өгч болох уу гэв ээ.
Манай Чойбалсан, Цэдэнбалын номонд бол тэр Төрийн ордон байтугай гэр орны үүд хаалга дарах марах, нүгэл мүгэл хамаагүй. Тэдний номын шавь энэ дарга нар нь ч мэдэхгүй. Нүгэл, муу ёр гэж битгий мухар сүсгийн юм яриад бай гэж би ламтанг цаашлуулав. Ламтан их л дургүй байна. Гэнэт мань эр сэхээрч “За яахав тийм байг. Тэгвэл МАН Төрийн ордноос гараад бүх хаалгыг гаднаас нь хаачихиж байгааг ёрлож байгаа юм байна л даа” гээд гарлаа. Ёс мэдэхгүй хүмүүст ёр халдахгүй гэдэг үг байдаг байх аа.
Г.Дашрэнцэн
Эх сурвалж: "Нийслэл таймс"