"Apple" компани энэ оны дөрөвдүгээр улирлын санхүүгийн тайлангаа танилцуулсан тухай Франс-Пресс агентлаг мэдээллээ.
Тус компани долдугаар сараас есдүгээр сарын хугацаанд 8,2 тэрбум долларын цэвэр ашиг олсон бол компанийн нийт орлого 36 тэрбум долларт хүрчээ.
Ройтерс агентлагийн мэдээлж байгаагаар, "Apple" компаниас танилцуулсан тайлан нь зах зээлийн шинжээчдийн таамагтай ерөнхийдөө таарсан байна. Шинжээчид тус компанийг 35,8 тэрбум долларын орлого олно гэж таамаглаж байв.
Дээр дурдсан тайлангийн хугацаанд "Apple"-ийнхан 26,9 сая ширхэг "iPhone" гар утас, 14 сая ширхэг "iPad" таблет борлуулсан байна. Эдгээр нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 58 болон 26 хувиар тус тус өссөн үзүүлэлт ажээ. Түүний зэрэгцээ "iPhone" смартфоны борлуулалт зах зээлийн хүлээлттэй таарч байсан бол "iPad" таблетийг 15,5 сая ширхэг борлогдоно гэж таамаглаж байжээ.
2012 оны санхүүгийн жилийн дүнгээр "Apple" компани 41,7 тэрбум долларын цэвэр ашиг олсон нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 61 хувиар өссөн үзүүлэлт юм. Компанийн жилийн орлого өнгөрсөн жилийнхээс 44,6 хувиар өсч, 156,5 тэрбум доллар болсон байна.
"Apple" компани улирлын тайлангаа пүрэв гарагт "NASDAQ" биржид арилжаа дууссаны дараа нийтэлжээ.
Д.Жаргал