logo
БНХАУ-ын 105 иргэнийг албадан гаргажээ

БНХАУ-ын 105 иргэнийг албадан гаргажээ

2012/10/27
Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар энэ сард 152 гадаадын иргэнийг буцаасан байна. Хилийн боомт, орон нутаг дахь албадаас олон улсын болон дотоодын тээврийн хэрэгсэл, боомтоор зорчсон давхардсан тоогоор 90 гаруй мянган гадаадын иргэний бичиг баримтад шалгалт хийж, зорилгоо тодорхойлж чадаагүй, хөрөнгийн эх үүсвэргүй, албадан гаргагдсан этгээд дахин нэвтрэхийг оролдсон, визгүй зэрэг 152 гадаадын иргэнийг хилээр нэвтрүүлэлгүй буцаасан аж.

Энэ хугацаанд Буянт-Ухаа боомтоор болон Баян-Өлгий, Дорноговь, Дорнод,  Өмнөговь,  Сүхбаатар зэрэг 11 аймаг дахь хилийн боомтоор нийт 26 орны 378 гадаадын иргэн, нэг уригч иргэн, хоёр аж ахуйн нэгж байгууллагыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу нийт 84 сая 159 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Ховд,  Төв, Өвөрхангай, Хэнтий аймаг дахь албадаас нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулдаг 13 аж ахуйн нэгжийн 167 гадаадын иргэний бичиг баримтад хяналт шалгалт явуулсан байна.

Монгол Улсад 124 орны 39 мянга 924 гадаадын иргэн иргэн оршин суудаг аж.  Тус газар нь өнгөрсөн энэ сарын байдлаар 22 удаагийн шалгалтаар 19 аж ахуй нэгж,  гадаадын 123 иргэний бичиг баримтыг шалгасан байна. Энэ үеэр зөрчил гаргасан  дөрвөн орны 380 иргэнийг илэрүүлэн  албадан гаргасан байна.  Эдгээр иргэд нь Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч тус улсаас гарч явахаас зайлсхийсэн, түр ирэгч виз, бүртгэлийн журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, түр ирэгч визийн хугацаа хэтрүүлсэн  байна. Энэ хугацаанд  зөрчил гаргасан 326 гадаадын иргэн 122 аж ахуй нэгж 725 иргэнд зохих хуулийн дагуу 240 сая 813 мянган төгрөгийн торгууль ноогдуулж улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Мөн 1882 Лавлах утсаар ирүүлсэн мэдээллийн дагуу шалгалт хийж, 105 иргэнийг албадан гаргасан байна. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын 1882 дугаарын лавлах утсаар  энэ сард 2876, мэдээллийн төвд  биеэр хандсан 1157 иргэнд зөвлөгөө өгсөн байна. 1882 утсаар гадаадын иргэний виз, бүртгэлийн зөрчилтэй талаар иргэдээс ирүүлсэн таван мэдээллийг бүртгэн, Газрын удирдлагад танилцуулан Хяналтын хэлтэст шилжүүлсэн байна. Өргөдөл гомдлын дагуу зургаан аж ахуйн нэгж, байгууллагын 123 иргэний бичиг баримтыг шалгаж БНХАУ-ын 105 иргэнийг албадан гаргаж, таван иргэнд торгууль ногдуулж, АНУ-ын нэг иргэний оршин суух зөвшөөрлийг цуцлах сануулга өгчээ.

Ш.Чимэг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш