УИХ-ын 10 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн бас нэг асуудал нь “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх байлаа. Тус хуулийн төслийг санаачлагчийн илтгэлийг Л.Цог, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Р.Гончигдорж гишүүн танилцуулсан. Хуулийн төсөлд Чингис хааны мэндэлсэн өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр тэмдэглэж байх, ингэхдээ Улс тунхагласны баярын амралтын өдөр давхцаж байгаа учир тэмдэглэлт өдөр болгож улмаар бүх нийтээр амрахгүй байхаар тусгажээ. Энэ өөрчлөлтийг Ц.Баярсайхан гишүүний хувьд дэмжихгүй байгаагаа илэрхийллээ. Мөн Д.Лүндээжанцан гишүүн “Арван нэгдүгээр сарын 26 бол Монгол Улс Үндсэн хуульдаа тусгаар тогтнолоо тунхагласан өдөр. Тиймээс бүх нийтийн амралтын өдрийг тэмдэглэлт өдөр болгож улмаар амрахгүй байх өөрчлөлтийг дэмжихгүй байна. Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэх нь бол зүйтэй. Тиймээс энэ хуулийн төслийг дутуу боловсруулсан байна. Тиймээс төсөл санаачлагчид эргүүлж татаад сайн боловсруулаад дахиж оруулж ирээч” гэв. Харин Л.Цог “Хуулийн төслийг дутуу боловсруулсан зүйл байхгүй. Энэ өдөр амардаг хэвээрээ байл гэвэл болно шүү дээ. Энэ өдрийн чуулганы хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдүүлэхээр оруулж ирсэн гэдгийг гишүүд анхаарах хэрэгтэй. Төслийг хэлэлцэх явцдаа амралтын өдөртэй байх эсэхийг шийдээд явж болно” гэж байлаа. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэхэд санал хураахад 70,2 хувийн саналаар Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэлт өдөр болгох хуулийн төслийг хэлэлцэхээр болов.
УИХ-ын чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаан хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны урилгаар Дорнод аймгийн малчид, Ц.Даваасүрэн гишүүний урилгаар Хөвсгөл аймгийн Малын эмч нар парламентын танхимд зочилж хууль батлах үйл ажиллагаатай танилцсан. Түүнчлэн эл өдөр Х.Болорчулуун, Ц.Оюунгэрэл, Д.Эрдэнэбат гишүүний төрсөн өдөр тохиож буйг УИХ-ын дарга зарлаж гишүүдэд аз жаргал, эрүүл энхийг хүслээ.
Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг мөн хийж баталлаа.Хэлэлцүүлгийн үеэр сургалтын менежер гэдэгт хичээлийн эрхлэгч хамрагдана гэдгийг тодотгох, редакцийн найруулга хийх санал гарч байсан.