logo
Хятадын улс төрч Бо Силайн депутатын халдашгүй эрхийг албан ёсоор хасав

Хятадын улс төрч Бо Силайн депутатын халдашгүй эрхийг албан ёсоор хасав

2012/10/27
Урьд үр нөлөөтэй байсан хятадын улс төрч Бо Силайг улс орны парламент - Бух хятадын ардын төлөөлөгчдийн хурлын депутатуудын цэсээс албан ёсоор хасав. Тэрээр бүр хагас жилийн турш шуугиан маргааны гол бай хэвээр байна. Британийн Би-би-си телевиз радиогийн корпораци энэ тухай мэдээллээ. Ингээд шуун таслах ажиллагаа явуулалгуй халдашгүй эрхий нь хассан байна. Засгийн газарт дээгүүр албан тушаал хашина гэж нэгхэн жилийн өмнө таамаглаж байсан улс төрчийг 9-р сард ХКН-аас хөөсэн билээ. Түүнийг албан эрх мэдлээ хэтрүүлж хахуульдсан ялаар яллаж байна. ХКН-ын ХУ111 их хурал эхлэхээс хэдхэн өдрийн өмнө Бо Силайн депутатын халдашгүй эрхийг хасав. Их хурлаар намын удирдлагад халаа сэгэлгэ хийх юм. 8-р сард Бо Силайн гэргий Богу Кайлайг британийн харьяатныг алсан ялаар яллаж, цаазлахаар шийтгэжээ. Шийтгэх тогтоолыг хоёр жилийн дараа ёсоор болгоно. Мөн 9-р сард Бо Силайн шадар Чунцин хотын дэд засаг дарга асан Ван Лизюнийг шоронд 15 жилээр хорихоор шийтгэсэн юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш