logo
Чин сэтгэлээсээ чанга инээ. Тэгвэл гоолиг болно

Чин сэтгэлээсээ чанга инээ. Тэгвэл гоолиг болно

2012/10/29
Гоолиг болохоор хоолны дэглэм сахиж буй хүмүүс энэ зөвлөгөөг дагахад илүүдэхгүй. Инээд жин хасахад үнэхээр нөлөөлдөг гэнэ. Хүн өдөр бүр 10-15 минут чанга хөхрөх нь 10-50 калори шатаадгийг эрдэмтэд нотолжээ. Энэ нь бүтэн шоколад идсэний дайтай тэжээл хасдаг аж.
Үүнийг нотлохын тулд судлаачид 45 хос оюутнуудыг туршилтад хамруулжээ. Тэднийг хүн хэчнээн хэмжээний хүчилтөрөгчөөр амьсгалж, нүүрсхүчлийн хий ялгаруулж байгааг хэмждэг метабол камер буюу тусгай өрөөнд оруулсан байна.
Энэ үеэр оюутнуудын зүрхний хэмнэл, гаргаж буй бүх чимээг бичиж, хөдөлж ярихыг нь хориглон инээдмийн болон уйтгартай киног ээлжлэн үзүүлжээ. Эцэст нь бүх өгөгдлийг судалж үзэхэд эрчүүд нь бүсгүйчүүдээс илүү инээжээ.
Хамгийн удаан инээд 40 секунд үргэлжилсэн бөгөөд энэ үед ердийнхөөс 20 хувь илүү калори шатааж байсныг илрүүлжээ. Тиймээс өдөр бүр хөгжилтэй сайхан инээж байвал хүн жилд хоёр килограмм өөхийг төвөггүйгээр хасч чадах аж. Харин чин сэтгэлээсээ, чангаар хөхөрч инээх нь чухал гэнэ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш