logo
Обама Афганистанд ялагдсан гэдгээ хүлээх ёстой гэж “Аль-Каида”-гийн толгойлогч мэдэгдлээ

Обама Афганистанд ялагдсан гэдгээ хүлээх ёстой гэж “Аль-Каида”-гийн толгойлогч мэдэгдлээ

2012/10/29
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Афганистан, Ирак, Хойд Африкт ялагдсан гэдгээ хүлээх ёстой гэж “Аль-Каида”-гийн толгойлогч Айман аз-Завахари мэдэгдсэн байна. Барууны орнуудаас гаралтай этгээдүүдийг хулгайлах хэрэгтэй гэж хэт даврагч алан хядагчдын толгойлогч ээлжит телевизийн мэдэгдэлдээ уриалсан байна. Үүнээс гадна тэр египетчүүдэд хандаж хувьсгалаа үргэлжлүүлж, тус улсад шариатын засаглал тогтоохыг уриалаад, Израильтай энхийн гэрээ байгуулахыг эсргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Өнгөрсөн хавар Пакистан улсад Усама бен-Ладенийг америкийн тусгай албаныхан устгасны дараа Аз-Завахири “Аль-Каида”-гийн толгойлогч болсон юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш