Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдөр, тодорхой салбар, байгууллагын ой, зарим ажил, мэргэжлийн ажилтан, ажилчдын өдрийг тэмдэглэхдээ ажилтан, албан хаагчдаа төрийн болон төрийн бус байгууллагын аж ахуйн нэгжид мөнгөн шагналаар шагнуулахаар хүсэлт гаргах, хандив, бэлэг болон бусад санхүүгийн туслалцаа авдаг байдлыг таслан зогсоохыг Засгийн газрын хуралдаанаас Төсвийн захирагч нарт үүрэг болголоо.
Төрийн яам, Засгийн газрын агентлаг, орон нутгийн байгууллага, тодорхой салбарын тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ Засгийн газрын “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг мөнхүүлэх журам”-ыг хатуу мөрдөж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Товч мэдээ
Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Дипломат, албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Перу Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатарт олголоо.
Ажлын хариуцлага алдсан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөрийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.