logo
Шатахууны үнийг дөрвөн жил тогтвортой байлгана

Шатахууны үнийг дөрвөн жил тогтвортой байлгана

2012/10/29
Уул уурхайн яам, Монголбанк, шатахуун импортлогч гэсэн гурван талын төлөөлөл шатахууны үнийг тогтвортой байлгах гэрээнд гарын үсэг зурлаа.

Шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийг өгснөөр үнэ тогтвортой байх нь гэрээний гол агуулга аж.

Зээлийн хүүг нэг оронтой тоонд барих ба Монголбанк тухай бүрт нь зарлах ажээ. Одоогийн байдлаар “Эм-ойл”, “Шунхлай”, “Магнай трейд” зэрэг дөрвөн компани гэрээ байгуулсан байна. Цаашид “Петровис”, “Ник” компани гэрээнд гарын үсэг зурна гэдгээ илэрхийлжээ.

Тус гэрээ нь дөрвөн жилийн хугацаанд хүчинтэй байна.

Б.Уран 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш