logo
Мардай Фукушимагаас аюултай гэдгийг тас нуугаад байна уу, эсвэл мэдэхгүй явна уу.

Мардай Фукушимагаас аюултай гэдгийг тас нуугаад байна уу, эсвэл мэдэхгүй явна уу.

2012/10/29
Цацрагийн хэмжээ Японы Фукушимад цагт 0.74 микрозиверт байхад Монгол улсын Дорнод аймгийн Мардайд 4.8 микрозиверт хэмжээг зааж байна. Фукушима орчмын цацраг усанд угаагдан далайд сарниж, тэнд цацрагийг цэвэрлэх, хоргүйжүүлэх ажиллагаа явагдаж, хүн ард мэдээлэлтэй байгаа бол Мардай орчимд ураны уурхайн хаягдлаас цацраг идэвхт бодис олон жилийн туршид тархсаар буйг хянаж, хязгаарласан зүйл байхгүй, ард иргэд мэдээлэлгүй байна.

Иймд Мардай Фукушимагаас ч аюултай болох төлөвтэй юм. Цацрагийн хэмжээ Японы Фукушимад цагт 0.74 микрозиверт байхад Монгол улсын Дорнод аймгийн Мардайд 4.8 микрозиверт хэмжээг зааж байна. Фукушима орчмын цацраг усанд угаагдан далайд сарниж, тэнд цацрагийг цэвэрлэх, хоргүйжүүлэх ажиллагаа явагдаж, хүн ард мэдээлэлтэй байгаа бол Мардай орчимд ураны уурхайн хаягдлаас цацраг идэвхт бодис олон жилийн туршид тархсаар буйг хянаж, хязгаарласан зүйл байхгүй, ард иргэд мэдээлэлгүй байна. Иймд Мардай Фукушимагаас ч аюултай болох төлөвтэй юм.

Голомт Анти Нуклеар бүлгийн гишүүд 2012 оны 5 сард Арева корпорацийн уран олборлож буй Дорноговийн Улаанбадрах суманд ТВ-9 телевизийн багийнхны хамт очсон. Харин 8 сард Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар, Сэргэлэн сумын төв, малчин айлаар явж, орон нутагт цацрагийн хэмжилт хийлээ. Бид агаар дахь цацрагийн хэмжилт хийхдээ Сат-та Зсои* А1ег( гэдэг Германд үйлдвэрлэсэн багажийг ашигласан. Гамма Скаут багажийг НҮБ-ынхан болон олон улсын гаалийн хяналт шалгалтын мэргэжилтнүүд ашигладаг, чанартай, бас эрэлт ихтэй хэмжигч. Багажаа наймдугаар сарын эхээр Германд аваачиж шалгуулж баталгаажуулсан тул хэмжилт үнэн зөв гарсан гэдэгт бүрэн итгэлтэй байна. Мөн хэмжилтийн нарийвчлалыг нэмэгдүүлж алдааг багасгахын тулд нэг цэг дээр хэд хэдэн удаа хэмжилт хийж, дунджийг нь бодож гаргасан.

Хэмжилт хийхдээ сансраас байршил тогтоогч ОРЗ багажтай хослуулж, фото зураг ба видео бичлэг хийж баримтжуулсан. Мардайн ураны уурхайн орчимд хаягдал шороо чулуу буюу ураны тэйлинг ил задгай орхисноос хорт цацраг ялгарч буйг хэмжигчээрээ тодорхойлсон. Зөвхөн уурхайн ойр орчинд төдийгүй тус сумдын нутгаар ургасан өвс ургамалд хүртэл цацрагийн түвшин өндөр гарсан. Хуучин ураны уурхайн цооногт тогтсон хиймэл нуурын ус цацрагтай байж болзошгүй байв. “Хан Ресурсис” компанийн задгай орхисон шороон овоолгоноос ялгарч буй цацраг нь хэвийн хэмжээнээс дор хаяж 50 дахин өндөр байна.

Гурван сумын зэаг дээр орших Мардайн тосгонд хун амьдардаггуй ч хумуүс хуучин байшин барилгын материал буулгаж авах гэж очдог аж. Тухайлбал, Баяндун, Дашбалбар сумдын иргэд Мардэйн уурхайн цацрагийн хордлоготой бусэд орших орон сууцнуудаас суурийн блок татаж, сумын төвд байшин барилга хуухдийн цэцэрлэг барьж буй нь бидний сэтгэлийг ихээхэн тугшээсэн. Зарим айлууд цацраг идэвхт бодис хадгалж байсан цацрагийн аюултай гэсэи анхааруулах зурагтай амбаарыг хашаандаа авчирч ашиглаж буйгаас харахад нутгийн ард иргэд цацрагийн хор хөнөөлийн талаарх мэдлэг мэдээлэл дутмаг нь ажиглагдлэа. Уурхэйн хаягдал задгай шороон овоолго болоод төмөр зам зэрэг цацрагийн өндөр тувшинтэй газруудыг хааж хашаэлаагуй тул Мардайн уурхай руу тэндээс таван км-ийн зайд нутаглаж байсан эйлуудын мэл чөлөөтэй орж гарч байв. Гэтэл бид арлын Японоос оруулж ирж буй автомэшиныг л хэмжээд тэндээс цацраг идэвхитэй машиныг нь буцааж байдаг.

Үнэндээ хаяанаас минь, Дорнодоос туунээс ч их хортой зуйлс нийслэл руу, ер Монгол улсын нутаг дэвсгэруүдэд чөлөөтэй тархаж байна. хэмжилтээс дурьдвал: Баяидуи сумын төвд цацрагийи хэмжээ дуиджаар цагт 0.17-0.25 микрозиверт ( жилд 1.5 -2.2 миллизиверт) байиа. Мөн Мардай тосгоноос байшингийн суурь, тавилга татаж ирсэн зарим айлд цацрагийн хэмжилт хийхэд цагт 0.4 1 микрозиверт (жилд 3.59 миллизиеерт) байсан. Мардай тосгоноос байшингийн суурь авчран барьж буй цэцэрлэгийн цацрагийн фон цагт 0.25-0.39 микрозиверт (жилд 2.19-3.42 миллизиверт) байх жишээтэй. Дашбалбар сумын зочид буудалд цагт 0.29 микрозиверт (жилд 2.54 миллизиверт), тамгын газрын өрөөнд цагт 0,3 микрозиверт ( жилд 2.62 миллизиверт) байна.

Мардай тосгоноос авчран барьж байгаа байшин цагт 0.211 мифозиверт (жилд 1.85 миллизиверт). Дорнод аймаг дахь хуучнаар оросуудын байранд цагт 0.158 микрозиверт (жилд 1.38 миллизиверт), хуучин төмөр замын ойролцоо цагт 0.392 микрозиверт (жилд 3.43 миллизиверт), “Хан Ресурсис” компанийн хайгуулын ил задгай овоолсон шорооноос цагт 5.8 микрозиверт 2 50.8 миллизиверт) цацраг тс тус ялгарч байсан. Зөвхөн нэг толгой таана цагт 1.1 микрозиверт цацрагаар шардаг гэвэл таван толгой таана идэхэд цагт 5.5 микрозиверт цацрагт дотроосоо шарагдана. Цацрагтай тоосонцорууд биед чинь шингэвэл мөнхөд ч байж магад. .. Харьцуулах журмаар танилцуулахад Японд байгалийн эх үүсвэрээс авах цацрагийн тун жилдээ 1000 микрозиверт (1 миллизиверт)-ээс илүүгүй байх стандарт байна. Токиогийн I цахилгаан станцаас 20 км-ийн зайд орших газар цагт 0.23 микрозивертээс дээш ( жилд 2 миллизиверт) цацрэг илэрвэл цацраг цэвэрлэх арга хэмжээ авдаг. Гэтэл бидний хэмжилт хийсэн ихэнх газар цацрагийн хэмжээ дээрхээс хавьгүй илүү байсан. Мардайн уурхайн ил задгай овоолго байсан хуучин төмөр зам, хүдэр ачдаг байсан болов уу гэмээр буудал орчимд цацрагийн тувшин олон дахин өндөр гарсан. Энэ талаар орон нутгийн иргэдэд мэдээлсэн, сэрэмжлүүлсэн зүйл огт алга.

Замд “цацраг″ гэж монгол, англиар бичсэн сэрэмжлүүлэгтэй ганцхан самбэр тааралдсаны хажууханд үхэр сүрэг бэлчиж байв. Тэнд хэмжилт хийхэд цацрагийн хэмжээ 5 микрозивертээс өндөр байлаа. Дорнодод задгай орхисон ураны уурхайн хаягдлын цацрагтай тоос шороо салхинд туугдан хаа сайгүй тархаж, ундны усыг бохирдуулж байна. Цацраг нь нүдэнд үзэгдэхгүй. үнэр амтгүй учраас хүнсний ногоо, эсвэл ус. сүүнд шингэсэн нь мэдэгддэгтүй. Цацрагийн хор хөнөөл нь хожуу хойно хорт хавдар тусах. үр зулбах. амьгүй болон төрөлхийн гажигтай хүүхэд төрөх зэргээр илэрдэг. Харамсалтай нь Мардайн уурхайчид, тэдний гэр бүлийнхэн болон Баяндун, Дашбалбар, Сэргэлэн сумдын малчдад эрүүл мэндийн судалгаа хийгдээгүй тул өнөөдөр тэдэнд нөлөөлсөн цацрагийнхорхөнөөлийн талаар хэлэх боломж алга. Ямартаа ч энэ удаагийн судалгаагаараа бид Мардайд ил задгай хадгалагдаж буй цацраг идэвхит бодис нь байгаль орчин, хүн малыг хордуулсаар байгааг тогтоолоо. “Анти Нуклеар” бүлгийнхэн цацрагийн аюулын тухай нутгийн иргэдэд танилцуулж, цацрагийн хор хөнөөлийн тухай орчуулсан кинонуудаасаа тараав. Цаашид тэндэхийн ус, сүү, мах гэдэг хүнсний бүтээгдэхүүнд нарийн хэмжилт, шинжилгээ хийж байж орчны цацрагийн нэгдсэн түвшин тодорхойлох юм.

Учир нь цацрагийн хор нөлөө нь хуримтлагддаг тул цацрагтай өвс ургамлаар хооллож, цацрагтай усаар ундаалсан малын махыг цацрагтай таана мангираар хачирласан хоол идэж, цацрагтай сүүтэй цай ууж, цацрагтай цагаан идээ идэж, цацрагтай тоосонцроор амьсгалж, цацрагтай байшинд амьдарч буй нь нутгийм ард иргэд, нэн ялангуяа тэдний үр хүүхдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж буй аюулыг төсөөлөхөд ч аймшигтай. Энэ бүхнээс харахад хорт хавдрын тархалт, нас баралтаар дэлхийд эхний гуравт багтдаг Монгол улс удахгүй бусдаас тасархай түрүүлэх шинжтэй болжээ. Энэ асуудал бол зөвхөн Мардай, Дорнодчуудын асуудал биш.

Өнөөдөр Монтолын 11 аймгийн 40-өөд суманд ураны орд илэрч, хайгуул олборлолт хийгдэж байгаа гэхээр тун удахгүй Монгол улс тэр даяараа Мардай болж хувирах аюулд автлаа. Гуравхан сумын асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа улс гурав орчим сая Монголчуудын асуудлыг шийдэж чадах уу? Иймд Мардай төдийгүй ураны хайгуул, олборлолт явагдаж бүх нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулсан шуурхай арга хэмжээ авч, уран хайж, олборлож байгаа компаниудын хорт үйл ажиллагааг таслан зогсоох шаардлагатай байна. Харамсалтай нь Монгол улсын аюулгүй байдалд ноцтой аюул учраад байхад төр засгаас анхаарч хайхарсан зүйл алга.

Цөмийн Энергийн Газар (ЦЭГ) хэмээх 100 ажилтантай төрийн агентлаг байвч ард олноо хамгаалж, цацрагийн хэмжилт хийж, нөхөн сэргээлт хийлгэхийн оронд харийнхны ашиг сонирхолд үйлчилж байгааг юу гэж ойлгох вэ? Фукушимагийн ослоос хойш Герман, Швейцарь гээд дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзсан бол саяхан Япон улс 2040 он гэхэд АЦС-уудаа бүрмөсөн хаана гэж мэдэгдлээ. Харин ЦЭГ-ынхан дэлхий нийтээрээ татгалзаж буй тэр аюултай технологийг Монголд авчрах, харь гүрнүүдийн АЦС-ын түлшийг бэлтгээд, аюулт хаягдлыг нь эргүүлж авах элдвийн арга сүвэгчилж, төсвийн хөрөнгөөр ард олны тархийг угааж суудагт гайхаад баршгүй. ЦЭГ-ын ажлын үүрэгт ураны лизенц олгох, хууль ёсны ашиглалтыг хянах ажил бас багтдаг.

Гэтэл ураны 100 гаруй лиценз олгосон нь өч төчнөөн эздийн гар дамжиж, харъяалагдах улс нь солигдчихоод байхад нүдэн балай чихэн дулий царайлж суусаар өдийг хүргэлээ. Хэдхэн жишээ татахад 2008 онд Канадын “В1иегоск Резоигсез” компани болон “11га-пег2 Епегду” корпораци ураны хайгуулынхаа лицензийг Энэтхэгийн “Жиндал” компанид 2.6 сая ам.доллараар наймаалсан, 2004 онд Канадын “Вестерн Проспектор” компани “Эмээлт Толгой″-н ураны гурван ч ордын хайгуулын эрхийг “Адамас Майнинг″ компаниас авсан, 2007 онд “Еаз1 Аз1а Мтег-а1з СогрогаИоп” (ЕАМ) компани “Үүшийн Говь” дахь ураны ордоо Францын “Compagnie Francaise de Mines et Metaux (CFMM) of France”-д 83 сая канад доллараар зарсан, 2008 онд Монголын ураны лиценз эзэмшигч “Спат Впдпг″ компанийн хувьцааны 51.8% “Сеп-1шгу СИу 1тегпа1юпа1 НоМпдз” компани 100 сая хонконг доллараар худалдаж авсан ба ард нь хятадын төрийн өмчийн “СЫМС” компани байсан гэх… Стратегийн ач холбодолтой ордуудын эрх хэний гараар орж, хэрхэн ашиглагдаж буйг хянадаггүй, цацрагийн хэмжилт хийдэггүй, ард иргэдээ цацрагийн аюулаас хамгаалдаггүй, сэрэмжлүүлдэггуй байгууллагын хэрэг байна уу? Тэдний хийх ёстой ажил үүргийг нь сайн дураараа нэгдсэн хэдхэн эх оронч иргэд гүйцэтгэхдээ тулсан бол ЦЭГ-ыг татан буулгаж, өмнөх шигээ цацрагийн хяналтын контор байхад хангалттай бус уу? Монголын төр ард иргэдээ, монголчууд бид үр удмаа аврахын тулд юу хийв? Жич: Дорнод аймагт судалгаа хийсэн Монголч эрдэмтэн Риоко Имаока болон “Анти Нуклеар” бүлгийн идэвхтнүүдэд гүн талархал илэрхийлье. 

Шармэдээ сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш