Ерөнхий сайд Н.Алтанхуяг бямба гаригт Эрүүл мэндийн яаман дээр ажиллаж, салбарын шинэчлэлийн асуудлаар санал солилцон чиглэл өглөө. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ салбарын өмнө тулгамдаж буй асуудлаар Засгийн газрын тэргүүнд товч мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, эрүүл мэндийн санхүүжилт болон даатгалын тогтолцоо, оношилгоо эмчилгээний төвүүдийн технологийн чадамж, эмийн чанар аюулгүй байдлын баталгаа, сонирхлын зөрчил, албан бус төлбөр, авилга, хээл хахууль болон салбарын ажиллагсдын үйлчилгээний соёл, чадамж зэрэг зайлшгүй өөрчлөх шаардлагатай олон асуудал байгааг салбарын сайд нь онцолж, эдгээрийг шийдвэрлэх стратегийг боловсруулж байгаагаа дуулгасан.
Ерөнхий сайдын зүгээс “Танай салбараас иргэд чирэгдэлгүй үйлчилгээ, доголдолгүй оношилгоо, баталгаатай эм эмчилгээг л хүсдэг. Иргэн бүрийн хүсэлд нийцэх шуурхай, чанартай үйлчилгээг салбартаа хэрхэн нэвтрүүлэх талаархи саналуудыг тань сонсож, ярилцах гэж ирсэн юм” гээд хэд хэдэн чиглэлээр салбарын удирдлагууд, мэргэжилтнүүдтэй санал солилцлоо. Монголчуудын нас баралтын шалтгааны эхний тавд зүрх судас, хорт хавдар, осол гэмтэл, амьсгалын замын болон хоол боловсруулах эрхтний өвчлөл орж байгаа аж. Эдгээр өвчлөлтэй хийх тэмцэл хэрхэн явагдаж байгаа, цаашид юу хийх хэрэгтэйг Ерөнхий сайд тодруулан асуулаа. Засгийн газрын тэргүүний асуултад салбарынхан III эмнэлэг дээр төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр байгуулсан Зүрхний төв, мөн эмнэлэг дээр Мянганы сорилтын сангийн 39.1 сая ам.долларын хөрөнгө оруулалттай хэрэгжиж буй тоног төхөөрөмж шинэчлэлийн төслийн явцын талаар танилцуулсан юм. Эдгээрээс гадна эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хүргэж буй шатлал, тогтолцооны талаар шүүмжлэл яагаад их гардгийг, үүнийг хэрхэн өөрчлөх саналтай байгааг салбарын удирдлагуудаас тодруулсан. Үйлчилгээний стандартаар тооцвол нэг өвчтөнд эмч 15 минутаас багагүй хугацаа зарцуулж үзлэг оношилгоо хийх ёстой ч төвийн эмнэлгүүдэд үүсдэг ачааллаас үүдэн дээрх үйлчилгээг 5 минутын хугацаанд багтаан явуулдаг, аймаг болон дүүргийн нэгдсэн эмнэлэг ижил статустай ч чадамжийн хувьд ялгаатай байгаа гэх мэт асуудлыг салбарынхан тайлбарлалаа.
Ийнхүү эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд алхам тутамд тулгардаг хүндрэл бэрхшээлийн талаар салбарынхны саналыг сонссоны эцэст Ерөнхий сайд Н.Алтанхуяг дараах хэдэн асуудлаар чиглэл өглөө.
Хамгийн эхэнд эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хялбар, хүртээмжтэй, ялгаваргүй, чанартай хүргэхэд тогтолцооны хувьд зайлшгүй хийх өөрчлөлтийн саналаа танилцуулахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд даалгалаа. Энэ хүрээнд ялангуяа дүүрэг хороо, аймаг сум бүрт ажиллаж буй эмнэлгийг системчилж, засаг захиргааны нэгжийн хуваарилалтаар биш төрөлжсөн эмчилгээ үйлчилгээтэй болгох чиглэлээр хэрхэн зохион байгуулбал үр дүнтэй байхыг нарийн тооцоолсон санал санаачилгыг хүсч байгаагаа илэрхийлсэн. Хоёрдугаарт, санхүүжилт болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог ямар зохион байгуулалтад оруулбал иргэдэд хүрэх үйлчилгээний чанар сайжирч, эмнэлэг төвтэй биш иргэн төвтэй үйлчилгээний стандартад шилжихийг та нар тооцоолж, саналаа танилцуул гэлээ. Одоогийн байдлаар эрүүл мэндийн салбарт улсын төсвийн санхүүжилт 76 хувь, эрүүл мэндийн даатгалаас орж ирэх санхүүжилт 21 хувь, бусад эх үүсвэрийн санхүүжилт 3 хувийг эзэлдэг. Мөн төлбөрт үйлчилгээ 40 хувьтай байна. Төлбөрт үйлчилгээний далд механизмыг ил тод, нээлттэй болгох шаардлага байгааг Ерөнхий сайд онцоллоо. Жишээлбэл, хагалгаа хийлгэсэн өвчтөн өмнө нь эмчээ цай хоолоор дайлж талархлаа илэрхийлдэг байсан бол одоо халаас руу нь мөнгө хийдэг жишиг бодитоор бий болчихсон. Төлбөрт үйлчилгээний ийм далд механизмыг ил тод болгож, эмч нарын дунд ур чадварын өрсөлдөөн үүсгэх, олон үйлчлүүлэгчтэй байх тусам илүү орлоготой ажиллах, орлогын данс тооцоо нь ил тод хийгддэг байх систем рүү шилжих арга замыг эрэлхийлээрэй гэж захилаа.
Гуравдугаарт, эмийн салбар манайд бизнес болчихоод байгааг хэрхэн өөрчлөх талаарх санал заавал боловсруулахыг хүслээ. “Үнийн хөөрөгдөл үүсгэдэг гол шалтгаан хомсдол үүсгэх байдгийг бид нүүрсний үнийн жишээнээс тод харсан. Иргэдийн өргөн хэрэглээний зарим чухал бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах алхмыг Шинэчлэлийн Засгийн газраас эхлүүллээ. Хамгийн эхэнд бид нүүрсний үнийг 200 мянгаас 80 мянган төгрөгт буулгах арга хэмжээ авч байна. Ингэхдээ тухайн бизнесийн салбарынханд шаардлага тавьж нийлүүлэлтийг нэмэгдүүлсний зэрэгцээ иргэдэд хүрэх зам дахь шат дамжлагуудыг цөөлнө. Үүн шиг өөрчлөлтийг эмийн салбарт хиймээр байна. Иргэнд тарих эм тариа, даргад санал болгох эм тариа гэсэн зааг ялгаа бий болж, эмнэлэг, эмийн сангууд нь өвчтөнийг мөнгө гэж хардаг болсоныг өөрчлөх тодорхой саналуудаа дэвшүүлэхийг хүслээ. Дөрөвдүгээрт, оношилгооны салбарт багцын буюу иж бүрэн оношилгооны тогтолцоо бүрдүүлэх, олон талд ажиллаж буй лабориториудыг үйл ажиллагааны чиглэлээр нь нэгтгэх арга замыг тодруулах чиглэл өгөв. Тухайлбал, аймгийн нэгдсэн эмнэлэг дээр байх оношилгооны төв ямар шаардлага хангасан байх ёстой, түүгээр хэчнээн хүн үйлчлүүлэх хүчин чадалтай байх, аль бүсэд ямар чиглэлийн нарийн мэргэжлийн оношилгооны төв илүү чухал шаардлагатай зэрэг тодорхой мэдээллүүд гарган танилцуулахыг үүрэг болгов. Тавдугаарт, эрүүл мэндийн үйлчилгээний салбарт нэвтрүүлэх мэдээллийн технологийн шинэчлэлийн тодорхой санал дэвшүүлэхийг даалгалаа. Шинэчлэлийн Засгийн газраас төрийн үйлчилгээг шуурхай чирэгдэлгүй, ил тод болгоход чиглэсэн ажлуудын 80 хувь нь мэдээллийн технологид суурилж явагдана. Иймд эрүүл мэндийн салбараас мэдээллийн нэгдсэн сүлжээнд хэрхэн холбогдож, ямар мэдээллүүдийг цахим болгох шаардлагатайг гаргаж өгөөрэй гэв. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бид төрийн үйлчилгээний бүх шатанд илэрдэг хүнд суртал, чирэгдэл, доголдлыг нэн тэргүүнд арилгах, ингэхийн тулд шаардлагатай зөв механизм бүрдүүлэхийг зорьж байгаа. Бодлогын чанартай баримт бичгүүд бидэнд хангалттай байгаа ч түүнийг хэрэгжүүлэх зөв механизм бүх салбарт дутагдаж байна. Үүнийг эхлээд хамтдаа шинэчлэхийн төлөө ажиллацгаая. Танай салбарт эхний ээлжинд дээрх таван асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж чадвал үр дүн харагдана.” гэлээ. Түүнчлэн, өгсөн үүрэг чиглэлүүдээр тодорхой саналууд дэвшүүлэн 14 хоногийн дотор танилцуулахыг Засгийн газрын тэргүүн Эрүүл мэндийн яамны удирдлагуудад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.