Зургаан жилийн өмнө хилийн чанадад Монгол бүсгүйг аймшигтайгаар зэрэмдэглэн хөнөөсөн ноцтой хэрэг гарч элэг нэгт монголчуудын сэтгэлийг хөмрөөж орхисон. Бүсгүйн үхлийн талаар олон улсын хэвлэлүүд шуугиж эхэлмэгц Малайзын эрх баригчид алуурчдыг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн юм. Гэвч энэ асуудал шийдэгдэхгүй байсаар өдийг хүрч байна. Өнгөрсөн 2006 оны аравдугаар сарын 19-ний өдөр Монгол бүсгүйн цогцос Малайзын Куала Лумпур хотын захын ойролцоох ойгоос юу ч үгүй болтлоо зэрэмдэглүүлсэн байдалтай олдсон байдаг.
Хамгийн аймшигтай нь бүсгүйн толгой руу нь буудаж, биед нь “С4” нэртэй тэсрэх бодис зүүж дэлбэлснийг шинжээчид тогтоосон. Ингэж харамсалтайгаар амь насаа алдсан эмэгтэйн нэрийг Шаарийбуу овогтой Алтантуяа гэдэг.Хэргийн шүүх хурал удаа дараа болсон ч манай талд энэхүү хэрэг шийдэгдэхгүй байсаар зургаан хаврын нүүр үзжээ. Харин дээрх хэргийн талаар Малайзын хэвлэлийнхэн нийтлэх болов.
Малайзын цагдаагийн дарга асан Муса Хассан 2006 онд амиа алдсан монгол эмэгтэй Ш.Алтантуяагийн хэргийн талаар бүгдийг ярина хэмээн Бангкокд хэвлэлийн бага хурал зарласан байжээ. Төлөвлөгөө ёсоор “Ш.Алтантуяагийн аллагын хэргийн талаарх шинэ нотолгоо” хэмээх хэвлэлийн бага хурал өнгөрсөн даваа гаригийн 11:00 цагт эхлэх ёстой байжээ. Гэтэл хэвлэлийн бага хурал болохоос хэдхэн минутын өмнө хурлыг зохион байгуулагч хурлыг цуцаллаа хэмээжээ. Сэтгүүлчдийн холбоо ч хурлын талаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Харин Куала Лумпурын өдөр тутмын сонин “Star daily”-д “Муса Хассан энэ хэргийн талаар хэлэх ямар нэгэн зүйл байхгүй хэмээн хэлсэн” гэж бичсэн байна. Цагдаагийн дарга зөвхөн хурлыг цуцлаад зогссонгүй, энэ явдлаас хойш сураггүүй болсон нь магадгүй түүнийг аллагад холбогдсон Нажибын хамсаатнууд сүрдүүлсэн байж мэдэх юм.
Т.ХАСАР
Эх сурвалж: "Нийгмийн толь"