Монгол улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 373 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан НЗД бөгөөд хотын захирагч Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нар нийслэлчүүддээ мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт Нийслэлчүүд ээ.
Та бүхэндээ Монгол Улсын нийслэлийн өдөр, Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 373 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Ардчилсан Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах үүргийг төр хүлээсэн байдаг билээ. Тиймээс нийслэлчүүдийнхээ сонголтоор шинээр байгуулагдсан НИТХ, Нийслэлийн Засаг дарга, Тамгын газар, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, Айх аюулгүй, Амар амгалан Улаанбаатар хотыг цогцлоохыг тэргүүн зорилгоо болгон ажиллаж байна. Бидний төрөлх нийслэл цөөн тооны дарга нарын хүрээлэлд биш, иргэн таны оролцоо хотоо хөгжүүлэх бодлого, шийдвэрт тусгалаа олж байх ёстой гэсэн зарчмын байр суурийг бид гол бодлогоо болгосон. Нийслэлийн эрхэм иргэн Та бид өнгөрсөн гурван сар хүрэхгүй хугацаанд олон чухал шийдвэрийг хамтдаа гаргалаа. Замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг зохион байгуулж, энэхүү ажлын үр дүнд хөдөлгөөны ачаалал 20 хувиар буурсан байна. Зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгын ажлыг зогсоож хуулийн дагуу арга хэмжээ авч, хариуцлага тооцож эхэллээ. Барилга хот байгуулалт, газар олголтод гарч буй зөрчлийг арилгах талаар иргэдийн эрх ашигт нийцсэн шинэ бодлого боловсруулж баталлаа. Орон сууцны дундах хүүхэд, ахмадуудын чөлөөт цагаа өнгөрөөдөг талбай дээрх бүх захирамжийг бид хүчингүй болгож, нийтийн эзэмшлийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн парк зэрэг хотын төвийн 1300 га газарт шинээр газар олгохгүй байхаар шийдвэрлэлээ. Алслагдсан гэр хорооллын 10 байршилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албыг шинээр байгуулж, төрийн үйлчилгээг иргэддээ ойртууллаа. Хорин жилийн турш Улаанбаатарын хөгжлийг тушсан хүнд суртал, авлигын хана хэрмийг нурааж, Авлигагүй Улаанбаатарыг бий болгохыг зорьж байна.
Иргэдийн оролцоог ханган, нийслэлд шууд ардчиллыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Улаанбаатар сонсож байна” Нийслэлийн лавлагаа мэдээлийн төвийг шинээр нээн ажиллуулж эхэллээ. Энэ төв нээгдсэнээр нийслэлийн төр, захиргааны байгууллага, албан хаагчдын үйл ажиллагаанд иргэд чөлөөтэй хяналт тавьж, бодитой үнэлэлт дүгнэлт өгч, төрийн үйлчилгээг жинхэнэ утгаар нь шуурхай авах таатай нөхцөл бүрдлээ. Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ил тод байдал, иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах үүднээс нутгийн захиргааны байгууллагаас боловсруулж байгаа бодлогын баримт бичиг, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг 30-аас доошгүй хоногийн өмнө олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэх, эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрээ 3 хоногийн дотор байгууллагынхаа цахим хуудсаар дамжуулж нийтэд мэдээлдэг тогтолцоог нэвтрүүлж байна.
Жил бүрийн 10 дугаар сарын 29-нд тохиодог Нийслэлийн өдрөөр Улаанбаатар хотын иргэд тухайн жилийнхээ ажлыг дүгнэдэг, алдаа оноогоо хэлэлцдэг, ирэх жилийнхээ төлөвлөгөөг бодож боловсруулдаг тийм өдөр болгон тэмдэглэдэг болохыг уриалж байна. Та бидний өмнө цаг алдалгүй өөрчлөх, шинэчлэх, шийдэх олон тулгамдсан асуудал бий. Энэ бүгдийг шийдвэрлэж, улсынхаа нийслэлийг хөгжүүлэх, үр хойчийнхоо амьдрах амар амгалан хотыг бий болгоход иргэдийнхээ оролцоог хангаж, санаа бодлыг сонсож ажиллана гэдгээ та бүхэнд хариуцлагатайгаар мэдэгдье.
Нийслэлийн иргэн танд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ
2012 оны 10 дугаар сарын 29
* * *
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм. Улаанбаатарын үндэс суурь Хүрээ буюу Өргөөний тухай түүхэн сударч 1649 оноос тэмдэглэж эхэлсэн байдаг.
* Нүүдэлч удмын их төвлөрөл Алтан тэвшийн хөндийд суурьшлтаа хориод удаа нүүдэллэж 1778 онд Туулын хөндийд төвхнөсөн гэдэг.
* 1926 онд Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр ногоон сүндэрлэсэн нь Улаанбаатар хотыг чимсэн хамгийн том барилга байгууламж байжээ. Түүнээс өмнө одоогийн "Улаанбаатар" зочид буудлын хавьд хоёр давхар цувраа гурван байшин байсан нь Засгийн газар, Намын хороо, Эвлэлийн хороо байв.
* Энэ үед их хотын жолоо атгасан анхны дарга гучин хоёрхон настай Моононгийн Баяр байлаа. Сэцэ хан аймгийн Ачит бэйсийн хошуу /одоогийн Дорнод аймгийн Булган сум/-ны бичээч байсан залуу эр Цэргийн яаманд алба хааж, Хатанбаатар Магсаржавтай хамт нэг өдөр МАХН-д элссэнийг үзэхүл их Нацагдоржтой бий тусдаа ч, янтай нэг явсан байж мэдэх л юм. Юутай ч хотын төр захиргааны дүрэм батлуулж, хотын түр захиргааны дарга 1, жинхэнэ бичээч 2, ажилчин 11, морьтой зарлага 2, гишүүн 3, нарийн бичгийн дарга 1, бүгд 20 орон тоотой батлуулан ажлаа эхэлжээ.
Монгол Улсын нийслэлийн нэр түүхэндээ таван удаа солигдож байжээ.
Өргөө /1639-1651 он/
1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг.
Өргөө нь:- Монголын шарын шашны төв- Халх Монголын улс төрийн төв
- Гадаад дотоодын худалдааны чухал зангилаа голомт болж байсан байна. Өөрөөр хэлбэл, Өргөө нь жинхэнэ хот болон хувирах хөгжлийн шинэ үедээ орсон байна.
Номын хүрээ /1651-1706 он/
Өргөө нэрээр анх ханаа дугуйлсан нийслэл хотын анхны нэр Номын хүрээ болон өөрчлөгджээ.
Их хүрээ /1706-1911 он/
Энэ үеийн гол онцлог нь Их хүрээ суурьшиж хот болон хөгжиж эхэлсэн явдал юм. Их хүрээ 1706-1911 онд одоогийн Улаанбаатар хотын төв хэсэг байгаа Сэлбийн голын хөндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг. Монголын урчууд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ.
XIX зууны үед Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан. Энэ үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан болов уу гэж үздэг. Их хүрээ хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан байна. Их хүрээ нь XIX зууны эцэс гэхэд монгол орны шашин, улс төр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол зангилаа төв болж чадсан юм.
Нийслэл хүрээ /1912-1921/
Сэргээн байгуулагдсан Монгол улсын нийслэл болсон үе. Нийслэл хүрээ улс орны амьдралд онцгой үүрэг гүйцэтгэх болсон.
Улаанбаатар хот /1924 оноос одоо хүртэл/
1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар нийслэл хотыг улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж хотын нэрийг Улаанбаатар хот хэмээн өөрчлөхөөр болсон.
1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн.
1990-ээд оны зун Монголд анх удаа олон намын оролцоотой ардчилсан сонгууль явагдсан. Энэ сонгуулийн үр дүнд Монголд анхны байнгын ажиллагаатай, олон намын бүрэлдэхүүнтэй парламент Улсын бага хурал байгуулагдсан.
1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль (4 дэх) батлагдсан. Монгол улсын Үндсэн хуулинд “Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн” гэж заасан юм. Нийслэл нь өөрийн туг, бэлгэ тэмдэгтэй.
Улаанбаатар хотын Засаг захиргааны нэр
1924 он Нийслэл хотын түр захиргаа
1925 он Улаанбаатар хотын захиргааны хэрэг эрхлэх газар
1932 он Улаанбаатар хотын аймгийн захиргаа
1933 он Улаанбаатар хотын захиргаа
1938 он Улаанбаатар хотын захирах яам
1941 он Улаанбаатар хотын захиргаа
1948 он Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн бага хурал
1953 он Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн ардын хурлын гүйцэтгэх захиргаа
1961 он Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргаа
1992 он Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Хотын дарга нар
- Моононгийн Баяр 1924-1926 он
- Санжийн Батсүх 1926-1927 он
- Дуламжавын Гомбожав 1927-1929, 1930-1931, 1936-1939 он
- Ламжавын Мижиддорж 1929-1930 он
- Бадамын Цэдэндамба 1931-1932 он
- Өлзийн Равдан 1932.07.04-08.27
- Дансранбилэгийн Догсом 1932-1933 он
- Дамдингийн Чимэддаваа 1933-1936 он
- Лодойн Тавхай 1939.05-11
- Өлзийцогтын Мажиг 1940-1941 он
- Ломбодонойн Дамдин 1941. 07-08
- Эрэндоогийн Лувсаннаваан 1941. 09-11 он
- Содномын Шагдар 1942-1944 он
- Гүндийн Багаа 1944-1956 он
- Бадрахын Ламзав 1956 он
- Будын Батжаргал 1956-1959 он
- Санжийн Батаа 1959-1962 он
- Мангалжавын Лувсанчоймбол 1962-1965 он
- Догсомын Цэдэв 1965-1971 он
- Сономын Лувсангомбо 1971-1972 он
- Сүрэнжавын Балбар 1972-1976 он
- Очирын Цэнд 1976-1978 он
- Самбуугийн Мөнхжаргал 1978-1990 он
- Лхамсүрэнгийн Энэбиш 1990-1992 он
- Цэрэндэмбэрэлийн Баасанжав 1992-1996 он
- Жанлавын Наранцацралт 1996-1998 он
- Миеэгомбын Энхболд 1999-2005 он
- Цогтын Батбаяр 2005-2007 он
- Түдэвийн Билэгт 2007-2008 он
- Гомбосүрэнгийн Мөнхбаяр 2008-2012 он
-Эрдэнэгийн Бат-Үүл 2012 оны 7сараас...